Ажлын 12 цагийн турш сэтгэцэд нөлөөлөхүйц хүн ёсны бус контент үздэг TikTok-ын ажилтан шүүхэд ханджээ
2021, 12 сарын 25. 2:470

Богино хэмжээний видео контент бүтээн бусадтай хуваалцдаг нийгмийн сүлжээний TikTok платформ дээрх нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх контентыг зохицуулах үүрэгтэй ажилтан TikTok болон түүний толгой компани ByteDance-аас сэтгэл зүйн хохиролоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Блүүмберг сувгийн орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр, тус платформын контент хариуцсан ажилтан Кэнди Фрейзер мөн өдөр Лос Анжелес хотын холбооны шүүхэд нэхэмжлэл гаргаж, "мэргэжил нэгт 10,000 хүнийг төлөөлөн байнгын сөрөг агуулгатай контент үздэг" болохоо мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ "Ажлын 12 цагийн турш хүний ёсноос гажууд каннибализм, сургуулийн буудалцаан, амиа хорлолт , мөн барилга дээрээс унаж буй дүр зургийг байнга үзэх шаардлагатай болдог" хэмээн гомдоллосон байна.

Уг ажлыг гүйцэтгэдэг ажилтнуудын хянах ёстой контентын хэмжээ маш нүсэр учир контент бүрийг 25 секундээс илүү хугацаанд үзэж боломж олддоггүйн дээр нэг дор 3-10 контентыг хянах нь маш учир дутагдалтай болохыг тэрээр тайлбарлав. Түүнчлэн тус компани ажилчдынхаа сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарал хандуулах, нэг ээлжийн ажлыг дөрвөн цагаар хязгаарлах зэрэг удирдамж гаргасан ч зохих ёсоор дагаж мөрддөггүй тухай мөн цохон тэмдэглэсэн байна.

Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус компанийг контент хариуцсан ажилтнууддаа тусгайлан эрүүл мэндэд нь төсөв суулгаж өгөхийн зэрэгцээ сэтгэл зүйн хохирлыг нөхөн төлөхийг шаарджээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02