АНУ-ын тавьсан Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлох хоригийг Хятад улс эрс эсэргүүцэж байна
2021, 12 сарын 25. 23:193

АНУ-ын эрх баригчдын батлаад буй Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг импортлохыг зарчмын хувьд хориглосон "Уйгурын албадан хөдөлмөрийг хориглох тухай хууль"-ийг Хятад улс бүх талаар эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

25-ны өдрийн Хятадын "Ардын өдрийн сонин"-д мэдээлснээр, тус улсын Үндэсний ассемблэй болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) Гадаад харилцааны хороо өмнөх өдөр гаргасан мэдэгдэлдээ, "Шинжааны “албадан хөдөлмөр эрхлэх” асуудал нь ор үндэслэлгүй зохиомол зүйл юм. АНУ нь хүний эрхийг хамгаалах гэсэн сайхан үгээр халхавч хийн Хятадын дотоод хэрэгт хүч хэрэглэн хөндлөнгөөс оролцож байна" хэмээн цохон тэмдэглэжээ. Цааш үргэлжлүүлэн "БХАТИХ үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна. Хэрэв АНУ энэхүү шийдвэрээ эргэн харахгүй байх аваас Хятад улс сөрөг довтолгоог шийдэмгий хийх болно" хэмээн мэдэгджээ.

Мэдэгдэлд үргэлжлүүлэн "Шинжааны хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдлын бодлого, түүний үйл ажиллагаа нь Хятадын үндсэн хууль, хууль тогтоомж, олон улсын хөдөлмөр, хүний ​​эрхийн стандартад нийцэж байгаа ба албадан хөдөлмөр эрхлэх асуудал огт байхгүй. Шинжаантай холбоотой асуудал бол цэвэр Хятадын дотоод хэрэг бөгөөд ямар ч улс хөндлөнгөөс оролцох ёсгүй” гэсэн байна.

Тус улсын Төрийн зөвлөх байгууллага болох Бүх Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлийн Гадаад хэргийн хороо мөн 24-ний өдөр хийсэн мэдэгдэлдээ, ""Албадан хөдөлмөр эрхлэх" гэгчийг шалтаг болгон Хятадыг доромжлох, цуурхал тараахаа зогсоохыг АНУ-аас уриалж байна. Шинжааны аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг дарамтлахаа зогсоож, бусдад хор хөнөөл учруулсан, өөрт ашиггүй зүйл хийхээ зогсоохыг мөн хүсч байна” хэмээв.

Шинжаан-Уйгарын Өөртөө засах орны Ардын их хурлын байнгын хороо мөн мэдэгдэл хийхдээ, "уг хуулийн төслийн жинхэнэ утга учир, далд санаа нь Шинжааны аж ахуйн нэгжүүдийг дарж, тус бүс нутгийн тогтвортой хөгжлийг тасалдуулах явдал бололтой. Бидний зүгээс үүнийг эрс буруушааж, тууштай эсэргүүцэж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Коммунист намаас эрхлэн гаргадаг Ардын өдөр тутмын сонин 25-ны өдөр "Хүний нийгмийн хамгийн том эрх чөлөө бол ажил хөдөлмөр эрхлэн амьжаргаагаа залгуулах явдал юм” гэсэн утга бүхий нийтлэл гарч, сүүлийн жилүүдэд Шинжааны ажил эрхлэлт нэмэгдэхийн хэрээр хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдлын бодлого ч сайжирсаар байна хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
2
0
1
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
202.126.90.119
   /
2021, 12 сарын 26. 15:40

Барууныхан бүү хэл хөрш орос казахстаны жуулчид шинжаанд явж байгаад хийсэн нууц бичлэг ажиглалт you tube-д олон бгаа. Бүгд үнэн. Дүрстэйгээ нууц ярилцлагатайгаа. Уйгарууд 2014 он хүртэл шинжаанд хамгийн баячууд нь байсан . Ши жин пин гараад л будаа болсон доо

Зочин
150.129.141.117
   /
2021, 12 сарын 26. 11:59

Шинжаанууд олигтойхон хөдлөөд энэ муу хужаа нарыг бутаргаад өгөөсэй.

иргэн
139.5.218.195
   /
2021, 12 сарын 26. 10:34

ШИНЖАНД ХҮНИЙ ЭРХ МАШ ИХ ЗӨРЧИГДӨЖ БГАА. ҮҮНИЙГ БАРУУНЫХАН НОТОЛСОН БА ГАЗАР ДЭЭР НЬ ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССИЙГ АЖИЛЛУУЛЪЯ ШАЛГЪЯ ГЭХЭД ХЯТАД ЗӨВШӨӨРӨӨГҮЙ. ШИНЖАНД АРД ИРГЭД НЬ ЦЭРЭГ ХУВЦАСТАЦ ХҮН ХАРАХ ЮМ БОЛ МАШ ИХ АЦДАС ХҮЦДЭСТЭЦ БОЛСОН, ЗАЛУУЧУУДЫГ НЬ ҮГ ДУУГҮЦ АЧИЖ ЯВДАГ ХЭЛ СУРАГГҮЙ БОЛГОДОГ, ХҮҮХДҮҮД ХӨГШЧҮҮДИЙГ ОЛОНООР ЛАГЕРТ АВИАЧИЖ ХОЬДОГ БА ХЯТАДЫН ТӨРИЙН ДУУЛЛЫГ ХҮЧЭЭР ЦЭЭЖЛҮҮЛЖ ХӨГШИН ХҮМҮҮСИЙГ ХЯДАД БҮЖИГ ХҮЧЭЭР БҮЖИГЛҮҮЛЖ БГАА. ЭМСҮҮДИЙГ НЬ МӨН БӨӨНӨҺР НЬ ХОРЬЖ ЭМ УУЛГАДАГ БА ҮР ТОГТОХ БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ БГААГ НОТЛОХ БАРИМТТАЙГААР БАРУУНЫХАН НОТОЛООД ҮНЭХЭЭР ИЙМ БГАА ЭСЭХТ ОРЖ ШАЛГЪЯ ГХД ХЯТАД ЗӨВШӨӨРӨӨГҮЙ. АРГА БУЮУ ХОРИГ ТАВЬЖ БГАА.ХЯТАДУУД БОЛ АДГУУС ШҮҮ

Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15