Онгоцны үйлчлэгчийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүй биед нь халдсан этгээдэд хорих ял өгөхөөр болжээ
2021, 12 сарын 25. 23:520

АНУ-д маск зүүхийг сануулсан онгоцны үйлчлэгчийн биед халдсан 20 гаруй насны эмэгтэйд дөрвөн сар хорих, мөн зургаан сар гэрийн хорионд байх ял оноох төлөвтэй байна.

Франс Пресс зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, өдгөө 28 настай Вивианна Квинез нь өнгөрөгч 5-р сарын 23-нд Сакраменто-Сан Диего чиглэлийн нислэгийн үеэр хамгаалах бүс, маскаа зүүхийг хүссэн онгоцны үйлчлэгчийн биед халдсан хэмээн буруутгагдаж байгаа тухай онцлов. Уг халдлагын улмаас онгоцны үйлчлэгчийн гурван шүд хугарч, эмчилгээ хийлгэжээ. Улмаар Сан Диего хотын нисэх буудлын цагдаад баривчлагдсан Вивианна уг үйлдлээ өөрийгөө хамгаалах зорилгоор хийсэн гэж мэдэгдсэн ч тухайн үед зорчигчдын авсан бичлэгээс харахад энэ нь худал болох нь нотлогджээ.

Прокурорууд түүнийг дөрвөн сар баривчлах, зургаан сар гэрийн хорионд байлгах хүсэлт гаргаад байгаа бөгөөд шийтгэлээ хүлээснийхээ дараа гурван жил агаарын тээврээр үйлчлүүлэх эрхийг нь хасах төлөвтэй байгаа аж.

Southwest Airlines компанийн зүгээс болсон хэрэг явдлыг буруушааж, "ажилчдынх нь эсрэг үйлдэгдсэн бие махбодийн болон хэл амаар доромжлох явдлыг хэзээ ч үл тэвчнэ" хэмээн мэдэгдэв.

Үүний зэрэгцээ АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас онгоцонд маск зүүхтэй холбоотой хүчирхийллийн хэрэг хурдацтай нэмэгдэж байгаа юм. Холбооны Нисэхийн Удирдлагын мэдээлснээр, энэ онд онгоцонд үйлдэгдсэн 5,664 хүчирхийллийн мэдээлэл ирсний 4,000 гаруй нь масктай холбоотой байжээ.

Эх сурвалж: Segye Ilbu

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
3
2
10
6
19
12
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02