Өмнөд Солонгос 3 жил дараалан эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд 10-т жагсах төлөвтэй байна
2021, 12 сарын 26. 23:230

БНСУ нь энэ жил болоод ирэх онд эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд 10-т жагсах төлөвтэй байна.

Олон улсын валютын сангийн Дэлхийн эдийн засгийн төлөвийн мэдээгээр, энэ онд Өмнөд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүн 216.6 их наяд вон болно гэж тооцоолжээ. Энэ нь дэлхийн 191 орноос 10-т орох үзүүлэлт болоод байгаа бөгөөд харин ирэх онд Солонгосын ДНБ 226.6 их наяд вонд хүрч уг байраа хадгалж үлдэх төлөвтэй байгаа юм.

ОУВС-гийн уг таамаг биелэгдвэл Солонгос улс өнгөрсөн жилээс ирэх он хүртэл гурван жил дараалан дэлхийн 10 дахь том эдийн засагтай орны байр сууриа хадгалж үлдэх аж.

ОУВС-аас Солонгосын энэ жил болон ирэх оны өсөлтийг 4.3%, 3.3% гэж таамаглаж байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг 5.9%, 4.9% гэж таамаглаж байгаагаас нэг их хоцрохгүй байгаа юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02