Дэлхийн хамгийн их хохирол дагуулсан 10 байгалийн гамшигт үзэгдлийн хохирлын хэмжээ 170 тэрбум ам.долларт хүрчээ
2021, 12 сарын 28. 1:030

Судалгаагаар энэ онд тохиосон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй 10 томоохон байгалийн гамшгийн хохирлын хэмжээ нийт 170.3 тэрбум долларт хүрсэн байна.

Британийн The Guardian сонины орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр, тус улсын ChristianAid буяны байгууллага "Уур амьсгалын өөрчлөлтийн жил 2021: Зардлын тооцоо" нэртэй тайландаа энэ тухай мэдэгджээ. Тус байгууллагын зүгээс байгалийн гамшигт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг даатгалын хохиролд үндэслэн тооцож, энэ онд тохиосон уур амьсгалын томоохон 10 гамшгийн нийт хохирол өмнөх оныхоос 13 хувиар өссөнийг тогтоожээ. Тус судалгаанд дурдаснаар уг 10 гамшигт үзэгдлийн улмаас дор хаяж 1075 хүн амиа алдаж, 1.3 сая хүн дүрвэсэн хэмээн онцолсон байна.

Энэ жилийн хамгийн их хохирол дагуулсан гамшигт үзэгдлээр нэрлэгдсэн 4-р зэрэглэлийн “Айда” хар салхи нь өнгөрөгч 8-р сарын 26-нд болсон ба АНУ-ын Луизиана муж болон бусад мужуудыг дайрч аадар бороо, хүчтэй салхины улмаас нийт 95 хүн амь үрэгдсэн билээ. Тухайн үеийн салхины хамгийн дээд хурд 240 км/цаг хүрч нийт хохиролын хэмжээ 65 тэрбум доллар болжээ.

Мөн өнгөрөгч 7-р сард Герман, Франц, Нидерланд, Бельги, Люксембургийг хамарсан Европын үерийн гамшиг 43 тэрбум долларын хохирол дагуулсны дээр дор хаяж 240 хүн амиа алдсан гэх мэдээлэл бий.

Өнгөрөгч 2-р сард АНУ-д тохиож 210 хүний амийг авч одсон "Техасын өвлийн шуурга" нь 23 тэрбум долларын хохирол учруулснаараа энэхүү жагсаалтын гурав дугаарт бичигдсэн бол 7-р сард Хятадын Хэнань мужид болсон үерийн улмаас 17.6 тэрбум долларын хохирол учирч 300 гаруй хүн амь үрэгдсэн үзүүлэлтээр дөрөвдүгээрт жагссан байна. Түүнчлэн өнгөрөгч 11-р сарын дундуур Канадад болсон үерийн гамшиг(хохирол 7.5 тэрбум доллар), хаврын эхэн 4-р сард Франц улсад тохиосон хүйтний урсгал (5.6 тэрбум доллар), 5-р сард дараалан тохиосон Таукте (1.5 тэрбум доллар) болон Яс (3 тэрбум доллар) супер циклонууд, 3-р сард Австралид орсон аадар бороо (2.1 тэрбум доллар) 7-р сард Хятадыг дайрсан хар салхи (2 тэрбум доллар) зэрэг нь энэ оны хамгийн том 10 цаг уурын гамшгийн жагсаалтад багтжээ.

Хүлэмжийн хийн ялгарал багатай учир уур амьсгалын өөрчлөлтөд хариуцлага хүлээдэггүй улс орнуудад ч байгалийн гамшигт үзэгдэл тохиож асар их хэмжээний хохирол учруулсан гэж ChristianAid тайландаа дурджээ. Тус байгууллагын зүгээс "Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах тодорхой арга хэмжээг яаралтай авахгүй бол энэ мэтчилэн байгалийн гамшиг үргэлжлэх болно" гэж анхааруулав.

Эх сурвалж: Maeil Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04