Дэлхий дахинаа дахин 2800 нислэг цуцлагдаж, 11000 нислэг саатжээ
2021, 12 сарын 28. 11:080

Даваа гарагт дэлхий дахинаа нийт 2800 гаруй нислэг цуцлагдаж, 11000 нислэг саатжээ. Цуцлагдсан нислэгийн 1000 гаруй нь АНУ-аас гарах, эсхүл тус улсыг зорьсон нислэг байсан юм.

Коронавирусийн цар тахал, зул сарын баяр давхацсан өнгөрөгч гурван хоногт нийт 7000 нислэг цуцлагдаад байсан бол ийнхүү даваа гарагт ч нислэгийн үйл ажиллагаа дахин доголдож, саатаж, цуцлагдсан байна. Харин нислэг цуцлагдах шалтгааныг тодруулбал, агаарын тээврийн салбарт ажиллагсад, хөлгийн багийн гишүүд коронавирусийн халдвар авах нь олширсон тул ажиллах хүн хүчний хомсдол үүсээд байгаа гэнэ.

Тийнхүү АНУ-ын хамгийн том авиа компаниуд болох Аляска Эйрлайнс, Юнайтед Эйрлайнс, Дельта Эйрлайнс нар нислэгүүдээ цуцалж, европын Бритиш Эйрвэйс, Виржин Атлантик ч зарим нислэгээ цуцалсан байна. Харин ХБНГУ-ын агаарын тээврийн хамгийн том авиа компани болох Луфтхансагаас мэдэгдсэнээр, цар тахал дуусаагүйгээс үүдэн энэ өвөл төлөвлөөд байсан нийт нислэгийнхээ 10 хувийг гүйцэтгэж чадахгүй болсноо дуулгажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53