Хятад улс автомашин үйлдвэрлэлийн зах зээлээ гадны компаниудад бүрэн нээхээр болжээ
2021, 12 сарын 29. 2:122

Гадны компаниудын хувьд үйл ажиллагаа явуулахад хязгаарлагдмал байсаар ирсэн Хятадын автомашин үйлдвэрлэлийн зах зээл ирэх оны 1-р сараас бүрэн нээгдэхээр болжээ.

Хятадын Худалдааны яам болон Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны зүгээс мэдэгдэхдээ "2021 онд гадаадын хөрөнгө оруулалтыг татах менежментийн тусгай арга хэмжээ"-ний хүрээнд Хятадын суудлын автомашин үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлахгүй байхаар шийдвэрлэсэн тухай онцоллоо.

Ингэснээр гадны хөрөнгө оруулалттай компаниуд тус улсад суудлын автомашины үйлдвэр байгуулахдаа заавал Хятадын компанитай хамтрах шаардлагагүй болж байгаа аж.

Хятадын эрх баригчид суудлын автомашины үйлдвэрлэлийн зах зээлийг гадныханд бүрэн нээхээр болсон хэдий ч газрын ховор элемент, кино үйлдвэрлэл, түгээлт, тамхины үйлдвэрлэл зэрэг 31 салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, хориглосон хэвээр байгаа юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Стандарт
64.119.27.186
   /
2021, 12 сарын 29. 11:15

Өөрсдийнх нь үйлдвэрэсэн машин нь шаардлага хангахгүй байгаа биз

Зочин
64.119.23.96
   /
2021, 12 сарын 29. 19:07

Харин бусдаас илүү болсон болохоор гадныханд нээлттэй болгож гадагш нь экспортлох бодлого барьж байгаа юм. Цахилгаан автомашин үйлдвэрлэж байгаа томоохон компаниуд Хятадаас батарей зэрэг олон эд анги захиалдаг шүү!

0 1
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02