Технологид хөрөнгө оруулагч оны онцлох компаниар Ард шалгарчээ
2021, 12 сарын 30. 11:590 сэтгэгдэл3,070

Ард Санхүүгийн Нэгдэл - 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас уламжлал болгон шалгаруулдаг “ОНЫ ОНЦЛОХ ЭНТРЕПРЕНЕР” арга хэмжээнээс “ТЕХНОЛОГИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ОНЫ ОНЦЛОХ ЭНТРЕПРЕНЕР” шагналыг хүртлээ.

Энэ удаагийн арга хэмжээ нь Монгол улсад Худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа, мөн Ковид-19 цар тахлын улмаас 1 жил завсарласны дараа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог болж байгаа юм. Бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой, тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай энэхүү шалгаруулалтын “Худалдааны салбарын оны онцлох ENETREPRENEUR” байгууллагаар “CИРМ” ХХК шалгарч хүрэл Меркури гардан авлаа.

Тус компанийн гүйцэтгэх захирал ноён С.Насантулга хэлэхдээ: Худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед бид бүхэн “Худалдааны салбарын оны онцлох Entrepreneur”-ээр тодорсондоо туйлын баяртай байна. Юуны өмнө дэлхий нийтээр цар тахалтай нүүр тулсан энэ хүнд цаг үеийг хамтдаа даван гарах чин сэтгэлээр бид бүхэнтэй хамтран ажилласан харилцагч байгууллагууд, бизнесийн түншүүд, хэрэглэгч та бүхэндээ баярлалаа. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон Худалдааны салбарын хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжүүдийн 40 орчим хувь, дээр нь 200 гаруй мянган хүнийг ажлын байраар хангадаг ийм томоохон салбар.

“СИРМ” компанийн хувьд анх 2005 онд Франц улсын “Pernod Ricard” корпорацын брэндүүдийг эх орныхоо тансаг хэрэглээний зах зээлд нийлүүлэх албан ёсны онцгой эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 16 жилийг ардаа үдэж Испани, Ирланд, Герман, Австрали, Финланд зэрэг 13 улсын 100 гаруй нэр төрлийн олон улсын стандартад нийцсэн, чанартай, найдвартай брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна. Худалдааны салбарын хувьд 16 жил гэдэг багагүй цаг хугацаа. Бид цаашид монгол хүний хүнсний аюулгүй байдлыг хамгаалсан, худалдааны салбарынхаа хөгжилд хурд хүч нэмсэн, хэрэглэгч бүрд зөв соёлтой хэрэглээг таниулан сурталчилсан, харилцагч хэрэглэгч бүхний хүсэл сонирхолд нийцэхүйц уян хатан бодлогыг эрхэмлэсэн ийм компани байхыг зорин ажиллаж байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ