SpaceX компани 337 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт татжээ
2021, 12 сарын 30. 13:100

Элон Маскийн үүсгэн байгуулсан сансар судлалын SpaceX компани 337 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт босгосон тухай гадаадын томоохон хэвлэлүүд орон нутгийн цагаар 29-нд мэдээлэв.

SpaceX компани энэ жил хэд хэдэн удаагийн хөрөнгө оруулалт татаад байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сард 1.16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгосон юм. Эхлээд Google-ийн толгой компани болох Alphabet болон хөрөнгийн удирдлагын Fidelity компаниас өнгөрсөн 2-р сард 850 сая долларын хөрөнгө оруулалт татсан байна. Ийнхүү хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдэхийн хэрээр татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээгээ ч нэмэгдүүлж, эцэст нь 4-р сар гэхэд 1.16 тэрбум ам.долларыг босгосон байна. Тухайн үед тус компани 74 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан юм.

Мөн өнгөрөгч 10-р сард SpaceX компани 700 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт босгосон тухай мэдээлэл олон нийтэд түгсэн юм. Тухайн үед компанийн үнэлгээ 100 тэрбум ам.долларыг даваад байлаа.

Хөрөнгө оруулалтын банк Morgan Stanley-ийн тооцоолсноор SpaceХ компанийн үнэлгээ 2040 он гэхэд нэг их наяд ам.долларт хүрнэ гэсэн таамаг дэвшүүлжээ.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01