Асуудал шийдвэрлэхэд шаардагдах 6 алхам
2021, 12 сарын 30. 13:570

Асуудал шийдвэрлэх ур чадвар сайтай байх нь таныг үнэ цэнтэй ажилтан болгож, хэтийн ирээдүйд дараагийн ажлын ярилцлагадаа ч бахархах зүйлтэй болгоно. Судалгаагаар ажил олгогчдын хамгийн ихээр чухалчилдаг ур чадваруудын гуравдугаарт асуудал шийдвэрлэх чадвар бичигддэг тул энэхүү ур чадварыг эзэмших нь үнэхээр чухал юм.

Тэгвэл бид танд асуудал шийдвэрлэхэд шаардлагатай зургаан алхмыг танилцуулъя

1. Асуудлыг таних

Асуудлаа гүйцэд, бүрэн таних тусам юунд санаа зовних хэрэгтэйг тань тодорхой болгож, илүү сайн гаргалгаа бодож олоход тань туслах болно. Тэгвэл нэн тэргүүнд яг ямар төрлийн асуудал үүсээд байгааг тогтоох хэрэгтэй. Асуудал дан ганц хүчин зүйлээс урган гарч ирсэн үү эсвэл хэд хэдэн хүчин зүйлээс улбаатай юу гэдгийг тодруул.

2. Асуудлыг дүгнэх

Энэ үе шатанд та асуудлыг уг углуургаар нь авч үзэх хэрэгтэй. Энэ асуудал хэр давтамжтай тохиож байгаа болон ямар үед энэ асуудал бий болж, ямар үед огт тохиохгүй байгаа болон асуудал тулгарахад хэн хэн ойр хавьд байсан гэх зэргээр задалж үзэх хэрэгтэй.

3. Гаргалгаануудыг бодож олох

Үүсээд буй асуудлаа үнэлж, таньж болсон бол одоо боломжит бүх л гаргалгааг тооцоолох хэрэгтэй. Өөрийн бүтээлч сэтгэлгээг ашиглаж, олон өөр өнцгөөс тооцож гаргалгаа гарга. Хэрэв шаардлагатай гэж үзэж байвал өөр хүмүүсийн санаа оноог сонсоод үзэхэд ч буруудахгүй.

4. Оновчтой гаргалгааг сонгох

Бодож олсон бүх гаргалгаагаа үр дагаврынх нь хүрээнд давуу болон сул талаар нь жагсаан ялгаад, хамгийн оновчтой шийдлийг сонгоно.

5. Гаргалгаагаа хэрэгжүүлэх

Дээрх бүх алхмыг хийсэн бол одоо сонгосон гаргалгаагаа бодит үйл хэрэг болгох хэрэгтэй. Харин та өөрийн гаргасан сонголтод эргэлзэж байвал өөр хэн нэгэнтэй зөвлөөд үзээрэй.

6. Үнэлэлт, дүгнэлт хийх

Таны хэрэгжүүлсэн гаргалгаа үр дүнтэй байсан уу? Эсвэл та хүссэн үр дүндээ хүрч чадаагүй юу? Энэ үед та өөрийн гаргасан шийдвэрийг үнэлж, дүгнэлт хийх хэрэгтэй. Таны тооцоолоогүй үр дүн гарсан эсэхийг анхаар. Хэрэв таны шийдвэр оновчтой байсан бол дараа нь ижил төрлийн асуудлыг ийн шийдвэрлэх юм байна гэдгээ санаж, харин буруудсан бол алдаанаасаа суралцах учиртай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ
02024-4-18 10:48
2024/04/17: Тойм мэдээ
02024-4-18 10:39