АНУ: Олон улсын сансрын станцын үйл ажиллагааг 2030 он хүртэл сунгана
2022, 1 сарын 2. 1:510

Улс орнуудын хооронд сансар судлалын салбарын өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед АНУ-ын засгийн газар 2024 онд дуусахаар төлөвлөгдсөн байсан Олон улсын сансрын станцын (ОУСС) ашиглалтын хугацааг 2030 он хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

НАСА буюу АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлагийн захирал Билл Нелсон 1-ний өдөр тус байгууллагын цахим хуудаст мэдээлснээр, Байдены засаг захиргаа ОУСС-ын ажиллагааг 2030 он хүртэл үргэлжлүүлнэ гэж амласан хэмээн онцолсон байна.

Хятад улс энэ оны эцэс гэхэд “Тиангун” нэртэй сансрын станцыг бие даан барьж дуусгах зорилготойгоор ачааны болон жолоодлоготой сансрын хөлөг хөөргөсөөр байгаатай холбогдуулан энэхүү шийдвэр гаргасан гэж хэлж болох аж. Хэрэв ОУСС-ыг төлөвлөж байсны дагуу 2024 он хүртэл ажиллуулбал Хятад улс дэлхийн тойрог замд сансрын станцтай цорын ганц орон болно өөрсдийгөө тооцоолж байсан юм.

"Олон улс орон сансарт идэвхтэй үйл ажиллагаа явуулахын хэрээр сансар огторгуйг энх тайванч, хариуцлагатай ашиглах дүрэм журам баталж, олон улсын эвслийг өргөжүүлэхэд АНУ-ын зүгээс урьд өмнөхөөсөө илүү манлайлах нь чухал болж байна" гэж тэрээр мөн хэлэв. ОУСС-ын сүүлийн хорин жилийн туршид хийж бүтээсэн ололт амжилтыг үнэлэхийн сацуу уг шийдвэрийн талаар онцлохдоо "Инноваци, өрсөлдөх чадварыг бэхжүүлж, НАСА-гийн хөтөлбөрөөр дамжуулан саран дээр анхны эмэгтэй хүн болон өнгөт арьстныг гаргасан ба цаашид Ангараг гарагт хүн төрөлхтөний хөл тавих замыг нээж өгөх судалгааг улам ахиулах болно” хэмээн тэрээр дурджээ.

Захирал Нелсон мөн ОУСС-ын үйл ажиллагааг сунгасны ачаар 2020 оны сүүлээр эхэлсэн АНУ-ын арилжааны сансрын станц руу шилжихэд дэмжлэг болно хэмээн найдаж буй аж. Үүний зэрэгцээ, уг шийдвэрийг гаргаснаар АНУ нь зөвхөн Европ, Япон, Канадтай төдийгүй сансар судлалын салбарт зөрчилдөөнтэй байдаг ОХУ-тай хамтын ажиллагаа хөгжүүлэн судалгаа хийх юм.

Үйл ажиллагааны хугацааг сунгахад ОУСС-ын түнш орнуудын зөвшөөрөл хийгээд АНУ-ын Конгрессоос санхүүжилт авах шаардлагатай гэж Ройтерс агентлаг нэмж дурдсан байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17
Доналд Трампыг шүүх шүүх хурал эхэлжээ
02024-4-16 10:29
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляцын улмаас кофе, шоколадны үнэ цаашид ч өсөх нь
2024-4-16 8:54