Хойд Солонгос, Хятадын хоорондох хуурай газрын худалдаа энэ сард эргэн сэргэх төлөвтэй байна
2022, 1 сарын 2. 3:200

Японы Иомиури сонинд нийтэлснээр Хойд Солонгос, Хятад хоёр улс цар тахлын улмаас 2020 оны намраас хойш зогсоогоод байсан газрын худалдаагаа энэ сард сэргээх тохиролцоонд хүрсэн байх магадлалтай тухай онцолжээ.

Иомиури сонины 1-ний өдөр мэдээлснээр Хойд Солонгос-Хятадын худалдааны салбарын албаны хүн энэ 1-р сард газрын худалдааг сэргээхэд бэлтгэх тухай мэдэгдлийг БНАСАУ-ын засгийн газрын албан тушаалтнаас хүлээн авсан болохоо мэдэгдсэн байна.

Ингэснээр тус 2 улсын хооронд байгуулсан гэрээний дагуу БНХАУ-ын Ляонин мужийн Дандонг болон Хойд Солонгосын Синуйжү хотыг холбосон төмөр замаар сүү, сүүн бүтээгдэхүүн, эм тариа явуулахаар төлөвлөж байгаагаа нэмж хэлэв.

Хойд Солонгос болон Хятад улсууд нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн хуурай замын худалдаагаа сэргээхээр тохиролцсон ч гаалийн журамтай холбоотой нарийвчилсан тохиролцоонд хүрээгүйн улмаас хойшлуулсан гэж Иомиури сонин цохон тэмдэглэв.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04