AT&T, Verizon компаниуд 5G сүлжээг хэрэглээнд нэвтрүүлэх хугацаагаа хойшлуулахгүй
2022, 1 сарын 3. 10:020

АНУ-ын үүрэн телефоны операторууд болох AT&T, Verizon компаниуд 5G сүлжээг хэрэглээнд нэвтрүүлэх хугацаагаа дахин хойшлуулахгүй гэдгээ мэдэгджээ.

Тодруулбал дээрх үүрэн телефоны операторууд энэ сарын 5-ны өдөр 5G сүлжээ орон даяар цацахаар төлөвлөөд байгаа бөгөөд АНУ-ын Тээврийн яам, Холбооны агаарын тээврийн албанаас дор хаяж 2 долоо хоногийн хугацаанд харзнахыг хүссэн юм.

Гэвч тэдгээр компанийн удирдлагууд дахин ямар нэг хойшлуулах арга хэмжээ авахгүй, харин аюулгүй ажиллагааны хүрээнд шинэ арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдсэн байна. Улмаар 5G сүлжээг нисэх буудлуудын ойролцоо идэвхжүүлэхгүй гэнэ. Гэхдээ энэ нь ердөө зургаан сарын туршид л хүчинтэй байх ажээ.

Агаарын тээврийн байгууллагуудын зүгээс 5G сүлжээ нь нислэгийн аюулгүй байдалд халдаж, цаашлаад төлөвлөгөөт нислэгт саатал учруулж болно гэж сэрэмжилж байгаа учир холбогдох байгууллагад өөрсдийн зовнилыг уламжлаад байсан юм. Гэвч ийнхүү үүрэн телефоны операторууд холбогдох байгууллагуудын тавьсан хүсэлтэд татгалзсан тул тэд шүүхийн хаалга татаж болзошгүй нөхцөлд хүрчээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02