Турк улсын инфляцийн түвшин 36%-д хүрч, сүүлийн 19 жилийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлээд байна
2022, 1 сарын 4. 0:250

Турк улсын жилийн инфляцийн түвшин сүүлийн 19 жилийн хамгийн дээд түвшинд хүрчээ.

Туркийн албан ёсны статистикийн судалгааны байгууллага Туркстатын зүгээс орон нутгийн цагаар 3-ны өдөр мэдээлснээр өргөн хэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сард 2020 оны 12-р сартай харьцуулахад 36.08%-иар өссөн тухай онцолжээ. Энэ нь 2002 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг хүнсний зардал жилд 43.8%-иар өссөн бол тээврийн зардал 53.66%-иар өссөн байна.

Турк улс сүүлийн саруудад бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдлээс үүдэн хүндхэн байдалтай байгаагийн дээр Төв банкны зүгээс бодлогын хүүгээ бууруулсан явдал нь инфляцийг улам хөөрөгдөх шалтгаан болжээ. Аливаа улсын Төв банк бодлогын хүүгээ бууруулах нь зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг нэмж, улмаар инфляци өсөх үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад валюттай харьцах үнэ цэн буурах зэрэн сөрөг нөлөөг дагуулдаг аж.

Гэвч Туркийн төв банк есдүгээр сараас хойш дөрөв дэх сардаа дараалан бодлогын хүүгээ бууруулаад байгаа ба үндсэн хүү 9-р сард 19% байсан бол өдгөө 14% болж буурчээ. Үүний уршгаар өнгөрсөн сард нэг ам.доллар 18.36 лиратай тэнцэн огцом буурч байсан бол одоо нэг ам.доллар 13.5 лира болж харьцангуй өсөөд байна. Гэвч өнгөрсөн оны эхээр нэг ам.доллар 7.4 лиратай тэнцэж байсан үетэй харьцуулахад нэг жилийн дотор ханш нь 45 хувиар унасан байдалтай байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы зүгээс Төв банкыг бодлогын хүүгээ бууруулахыг хүссэний дагуу энэхүү шийдвэрийг гаргаж байгаа аж. Зээлийн хүү өндөр байгаа нь инфляцийг хөөрөгдөж байна хэмээн Ерөнхийлөгч Эрдоган өөрийнхөөрөө зүтгэсээр байгаа юм. Тэрээр энэ хугацаанд Төв банкнаас бодлогын хүүгээ бууруулах хүсэлтийг цөөнгүй удаа тавьсан бөгөөд энэхүү хүсэлтэд татгалзсан хариу өгсөн Төв банкны хэд хэдэн ерөнхийлөгчийг ажлаас нь чөлөөлсөн байна.

Ерөнхийлөгч Эрдоган “Өндөр хүү нь гадаадын дамын хөрөнгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээс өөр ашиггүй. Харин хүүг багасган үйлдвэрлэл, экспортыг дэмжвэл бараа бүтээгдэхүүний үнэ буурч, эцэст нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сэргэнэ” хэмээн мэдэгдсээр байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00