Самсунг брендийн шинэ удирдлага WiFi долгионоор өөрийгөө цэнэглэнэ
2022, 1 сарын 4. 11:350

Самсунг брендээс гаргах СоларСелл удирдлага WiFi долгионоор өөрийгөө цэнэглэх анхны удирдлага болох нь ээ. Тодруулбал, хуруу зай шаардлагагүй энэхүү удирдлага нь таны WiFi долгион цацах төхөөрөмжөөс өөрийгөө цэнэглэх долгион цуглуулж, ажиллах гэнэ.

Энэ төрлийн технологи нь урьд өмнө зарим нэг төхөөрөмжийн хүрээнд ашиглагдаж байсан ч өргөн хэрэглээний цахилгаан төхөөрөмж дээрх дэвшилтэт технологиор ажиллаж байгаа анхны тохиолдол юм.

Гэвч бусад утасгүй цэнэглэгчээр тэжээл хураадаг төхөөрөмжүүдтэй харьцуулахад энэхүү удирдлага нь заавал цэнэглэгч төхөөрөмжтэй ойр байх шаардлагагүй гэнэ. Улмаар 40 метрийн радиуст таны WiFi долгионоор өөрийгөө цэнэглэх боломжтой ажээ.

Харин WiFi долгион цацагдаагүй үед нарнаас тэжээл хуримтлуулах чадвартай юм. Учир нь удирдлагын ар талд жижиг хэмжээний нарны зайн хавтан байршсан бөгөөд хэрэглэгч хүсвэл ширээний гэрлээрээ ч цэнэглэж болох гэнэ.

Тэгвэл хуримтлуулсан цэнэгээ хаана хадгалах тухайд Самсунгийн зүгээс, “Удирдлага дотор ямар ч лити-ион зай үгүй. Үүний оронд жижиг оврын конденсатор байрлуулсан нь хангалттай хэмжээний тэжээл хуримтлуулах болно” хэмээжээ.

Мөн энэхүү удирдлага нь дахин боловсруулсан материалаар хийгдсэн бөгөөд цагаан, хар гэсэн хоёр өнгөөр худалдаанд гарах гэнэ. Тийнхүү удирдлагыг 2022 Самсунг QLED 4K, 8K зурагтуудтай хослуулан хэрэглэж болох ажээ.


Эх сурвалж: TechRadar

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31