Маскийн хөрөнгө дахин 300 тэрбум ам.долларын босгыг давжээ
2022, 1 сарын 4. 15:290

Тесла Моторс компанийн гүйцэтгэх захирал, дэлхийн тэргүүн баян Илон Маскын хөрөнгө дахин 300 тэрбум ам.долларын босгыг давсан тухай Блүүмберг суваг орон нутгийн цагаар 3-ны өдөр мэдээлэв.

Дэлхийд хөрөнгийн хэмжээгээрээ хоёр дугаарт жагсдаг Амазон компанийг үндэслэгч Жефф Безос болон Илон Маск нарын хөрөнгийн зөрүү 100 тэрбум ам.долларыг давж улам холдлоо. Тус мэдээнд дурдаснаар тэрбумтнуудын жагсаалтаас харахад Маскийн хөрөнгө өнөөдрийн байдлаар 304.2 тэрбум ам.долларт хүрчээ. Харин тэрбумтан Безос 196 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ажээ.

Теслагийн хувьцаа нэгхэн өдрийн дотор 13.5%-иар өсч 1199.78 ам.долларт хүрсэн шалтгаан нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд нийлүүлэгдсэн тээврийн хэрэгслийн тоо шинжээчдийн таамаглаж байснаас давж, дээд амжилт тогтоосон тухай мэдээ сайнаар нөлөөлсөн бололтой. Теслагийн хувьцаа өсөхийн хэрээр Маскийн хөрөнгө ч нэгхэн өдрийн дотор 33.8 тэрбум ам.доллараар өссөн байна. Тэрээр Теслагийн 18 хувийг эзэмшдэг юм.

Маскийн хөрөнгө өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 340 тэрбум ам.долларт хүрч 300 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн анхны хүн болж байсан билээ. Блүүмберг сувгийн мэдээлснээр түүний хөрөнгийн хэмжээ тухайн үеийн инфляцитай жишин тооцоход анхны долларын тэрбумтан, дэлхийн хамгийн баян хүн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Жон Рокфеллерийнхээс хэсэг хугацаанд давж, Маск орчин үеийн түүхэн дэх хамгийн баян хүн болсон байна. Гэвч түүний хөрөнгө өнгөрсөн сарын сүүлээр 230 тэрбум ам.доллар болтлоо буурсан ч сүүлийн үед эргэн өсөх болжээ.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02