АНУ: Мах боловсруулах салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах болжээ
2022, 1 сарын 4. 16:210

Даваа гарагт Цагаан Ордноос мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх хүрээнд 1 тэрбум ам.долларын хөрөнгийг Америкийн аврах төлөвлөгөөнд оруулах болсноо мэдэгджээ. Улмаар хөрөнгө оруулалт нь мах боловсруулах салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд махыг хямд үнээр нийлүүлэх зорилготой юм.

Өнгөрсөн оны арван-нэгдүгээр сард л гэхэд үхрийн махны үнэ 2020 оны мөн үетэй харьцуулахад даруй 20.9 хувиар өссөн бол бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ 6.4 хувиар өссөн байна.

Тийнхүү Цагаан Ордноос мэдэгдсэнээр, “Сүүлийн хэдэн арван жилийн турш хэдхэн том компани зах зээлд ноёрхож, бүх л боломжийг өөрсдөдөө ашиглаж, Америк айлуудад цөөхөн сонголт бүхий барааг өндөр үнээр нийлүүлэхийг үзлээ. Тиймээс тус салбарт хөрөнгө оруулбаас бусад улс орноос үл хамааран улсынхаа махан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах боломж бүрдэнэ" гэнэ.

Харин 1 тэрбум ам.долларыг хаанаас босгож өгөх тухайд, коронавирусийн онцгой байдлын үед баталсан 1.9 их наяд ам.долларын хөрөнгөөс шилжүүлэх ажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02