Индонез улс нүүрсний экспортдоо хориг тавьснаар Хятадад нүүрсний үнэ 8 хувиар өсчээ
2022, 1 сарын 4. 23:274

Индонез улс нүүрсний экспортдоо хориг тавьсны улмаас Хятад дахь нүүрсний фьючерсийн үнэ бараг найман хувиар өссөн байна.

Хятадын нүүрсний фьючерсийн гол зах зээл болох Жэнжоугийн түүхий эдийн бирж дээр өнөөдөр буюу 4-ний өдөр тавдугаар сард нийлүүлэх эрчим хүч үйлдвэрлэх нүүрсний үнэ 7.8%-иар өсчээ.

Өнөөдөр буюу оны эхний арилжааны өдөр эрчим хүч үйлдвэрлэх нүүрсний үнэ нэг тонн нь 712.4 юань хүртэл өссөн талаар Ройтерс агентлаг мөн онцолжээ.

Хятадын хамгийн том нүүрс импортлогч Индонез улс нүүрсний экспортоо нэг сарын хугацаатай хориглох болсноо энэ сард зарламагц ийнхүү БНХАУ-ын дотоодын нүүрсний үнэ өсч буй бололтой. Тус улс өнгөрсөн оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл Индонез улсаас 178 сая тонн нүүрс импортолсон нь Хятадын нийт нүүрсний импортын 61 хувийг эзэлсэн байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
0
0
8
3
9
6
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
66.181.186.82
   /
2022, 1 сарын 9. 1:08

Манайх шиг эдийн засаг нь уул уурхайн бүтээгдэхүүнээс 100% хамаардаг орон цөөн. Эрчим хүч агуулагч бүтээгдэхүүний дэлхийн гол худалдан авагч дэлхийн томоохон нийлүүлэгч 2ын завсар хавчуулагдсан дундад зууны сэтгэлгээтэй нийгэм.

192.82.73.57
   /
2022, 1 сарын 8. 0:11

Manaih ch gesen sar tsogsooh heregt

Зочин
202.55.188.101
   /
2022, 1 сарын 7. 16:54

Энэ завшааныг Монголын засгийн газар сайтар ашиглах үүрэгтэй дээ

Зочин
66.181.181.220
   /
2022, 1 сарын 5. 18:20

Хужаагууд манай нүүрсийг авах юм уу? Чадаад байгаа

Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02