БНХАУ: Энэ онд галт тэргээр зорчигчдын тоо 3 тэрбумыг давж өнгөрсөн оныхоос 20 хувиар өсөх таамаг гарчээ
2022, 1 сарын 6. 0:340

Дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт эдүгээ 3 дахь жилдээ үргэлжилж байгаатай холбоотойгоор Хятад улс дотоодын болон гадаадын галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байгаа ч энэ онд тус улсад галт тэргээр зорчигчдын тоо 3 тэрбум давна гэж таамаглаж байна.

Хятадын эдийн засгийн сайтын 5-ны өдөр мэдээлснээр, Хятадын үндэсний төмөр замын групп энэ онд галт тэргээр зорчигчдын тоо 3 тэрбум 380 саяд хүрч, ачаа тээврийн хэмжээ 3 тэрбум 800 сая тоннд хүрнэ хэмээн таамаглаж байгаа талаар онцолжээ. Ингэснээр өнгөрсөн онтой харьцуулахад зорчигч 20, ачаа тээвэр 2,4 хувиар тус тус өсөх таамаг гараад байгаа юм.

Өнгөрсөн онд тус улсад галт тэргээр зорчигчдын тоо 2 тэрбум 530 саяд хүрч, өмнөх оныхоос 16,8 хувиар нэмэгдсэн байна.

Коронавирусийн тархалтын улмаас хорио цээрийн байгууллагууд иргэдийг цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байхыг уриалж байгаа ч энэ жилийн хаврын баярын үеэр буюу 1-р сарын 17-ноос 2-р сарын 25 өдрүүдийн хооронд галт тэргээр зорчигчдын тоо 280 сая болж, өнгөрсөн оныхоос 28.5 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Өнгөрсөн онд нийт 4208 км төмөр зам, түүний дотор 2168 км өндөр хурдны төмөр зам тавьсан бол энэ онд 3300 км төмөр замын өргөтгөл хийхээр “Үндэсний төмөр зам” групп төлөвлөжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47