Өргөн хэрэглээний барааны хомсдолд орсон Шиань хотын иргэд ухаалаг утсаа будаагаар солихыг хүсчээ
2022, 1 сарын 6. 1:280

BBC cувгийн орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр, Хятад улсын Шиань хотод цар тахлын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсэний улмаас хот даяараа хоёр долоо хоногоос илүү хугацаагаар хөл хорионд ороод байгаа билээ. Ингэснээр тус хотын оршин суугчид өдөр тутмын хэрэгцээт барааны хомсдолд орж энэ асуудлаа шийдэхийн тулд бартер хийх зар хаа сайгүй үзэгдэх болжээ.

Тус мэдээнд дурдаснаар Хятадын эрх баригчид 13 сая орчим хүн амтай Шиань хотод өнгөрсөн сарын 23-наас хойш хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасны улмаас өдөр тутмын хэрэгцээт бараагаа авч чадахгүйд хүрээд байгаа юм.

Хот даяар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гачигдалд орсон энэ үед Твиттерийн Хятад хувилбар болох Weibo сүлжээнд иргэдийн бараа бүтээгдэхүүн солилцож буй бичлэг тавигджээ. Бэлэн гоймон болон 2 талхыг Nintendo Switch тоглоомоор, алимыг угаалгын нунтагаар, хүнсний ногоог эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлээр сольж буй бичлэгүүд олон нийтэд түгсэн байна. Мөн нэгэн эр ухаалаг утас болон таблетаа будаагаар солих хүсэлтэй байгаагаа нийгмийн сүлжээнд нийтэлжээ.

"Хүмүүс хоол хүнсний гачигдалд орж байгаагаас нэг байранд амьдардаг оршин суугчид хоол хүнс болоод эд материалаа солилцож байна" хэмээн нэрээ нууцалсан нэгэн иргэн Чөлөөт Азийн радиод (RFA) ярьсан байна. Мөн нэгэн интернет хэрэглэгч нийгмийн сүлжээнд төмсийг чих ухдаг хөвөнтэй модоор сольсон тухайгаа нийтэлсэн бол өөр нэгэн хэрэглэгч "Бид эртний цаг үе рүүгээ буцаж байна" хэмээн хошигносон сэтгэгдэл үлдээжээ.

Ердөө ганцхан сарын дараа Дорно дахины цагаан сар, Бээжингийн өвлийн олимпийн наадам эхлэх гэж буй энэ цаг үед цар тахлын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр Хятадын эрх баригчид энэ мэтчилэн халдвар голомтлон гарч буй хот суурингуудад хатуу хөл хорио тогтоох зэргээр яаравчлан арга хэмжээ авсаар байгаа билээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр цар тахал хамгийн ихээр бүртгэгдэж буй Шиань хотод өнгөрсөн сарын 9-нөөс энэ сарын 2-ны хооронд нийт 1663 тохиолдол бүртгэгдсэн аж.

Эх сурвалж: Maeil Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02