Хагас дамжуулагчийн хомсдол энэ онд ч үргэлжлэх төлөвтэй байна
2022, 1 сарын 7. 0:000

Хагас дамжуулагчийн хомсдол энэ онд ч үргэлжилнэ гэж дэлхийн томоохон хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын удирдлагууд таамаглаж байна.

АНУ-ын хөрөнгө оруулалтын тэргүүлэх банкуудын нэг болох JP Morgan-аас зохион байгуулсан Технологи ба автомашины форумд оролцогчдын ихэнх нь хагас дамжуулагчийн хомсдол энэ оны эхний хагаст лав буурахгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Форумд оролцсон график боловсруулах төхөөрөмж үйлдвэрлэгч Nvidia компанийн санхүү хариуцсан захирал Колетт Крессийн үзэж байгаагаар хагас дамжуулагчийн нийлүүлэлт оны хоёрдугаар хагаст л бага багаар сайжирах төлөв ажиглагдана хэмээв.

Харин хагас дамжуулагч үйлдвэрлэгч GlobalFoundries компанийн гүйцэтгэх захирал Том Коулфилд ч энэ онд нийлүүлэлтийн хомсдолыг шийдэж чадахгүй хэмээн онцолсон байна.

Автомашины хагас дамжуулагч үйлдвэрлэгч ON Semiconductor компанийн гүйцэтгэх захирал Хассане Элкури мөн энэ жилийн турш эрэлт нь нийлүүлэлтээсээ давах таамгийг дэвшүүлжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02