Европт байгалийн хийн үнэ 30 хувиар өсчээ
2022, 1 сарын 7. 1:440

Их Британийн Guardian сонин 5-ны өдөр мэдээлснээр, Европт байгалийн хийн үнэ орон нутгийн цагаар 4-ний өдөр 30 гаруй хувиар өссөн байна. Нидерландын TTF бирж дээр 2-р сарын байгалийн хийн фьючерсийн үнэ нэг мегаватт/цаг нь (МВт/цаг) 95.2 евро болж өсчээ. Энэ нь өмнөх өдрөөс 32 хувиар өссөн үзүүлэлт юм.

Мөн Их Британийн байгалийн хийн стандарт үнэ 236 фунт болж өмнөх өдрийнхөөс 38 хувиар өссөн байна. Тус улсын эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ оны дөрөвдүгээр сард хийн жилийн дундаж зардал 2000 фунт болж өсөж магадгүй тул засгийн газрын зүгээс хариу арга хэмжээ авах ёстойг онцолсоор байгаа юм.

ОХУ-ын зүгээс Ямалаас Европ руу нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтээ өдгөө 15 дахь өдрөө зогсоогоод байгаа билээ. Ямал-Европ хийн хоолой нь Беларусь, Польшоор дамжин Германтай холбогддог хийн хоолой бөгөөд 2000 орчим км урттай. Өнгөрсөн сарын 21-нд Орос улс Ямал-Европ хийн хоолойн нийлүүлэлтээ зогсоох үед Европын хийн үнэ 1 мегаватт цаг нь 181 евро байсан аж. Үүний дараа 70 евро болтлоо унасан ч эргээд өсч эхэлжээ.

Ройтерс агентлагийн үзэж буйгаар Орос улс нь өөрсдийн нийлүүлдэг байгалийн хийг Украины асуудлаар өрнөдийнхөнтэй үүсээд буй үл ойлголцолд давуу эрх олж авах хөшүүрэг болгон ашиглаж байна гэж дүгнэжээ. ОХУ нь энэ сарын 10-ны өдөр АНУ, 12-нд НАТО, 13-нд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-тай хэд хэдэн чухал яриа хэлэлцээ хийхээр аль хэдийн товоо гаргаад байгаа билээ.

Гэвч ОХУ-ын зүгээс Европ дахь байгалийн хийн үнийн өсөлтөд барууныхныг өөрсдийг нь буруутгаж байгаа юм. Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ Оросоос нийлүүлсэн хийг Герман улс Польш, Украин улсууд руу дамлан худалдсан нь Европын хийн үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж мэдэгджээ. Уг мэдэгдэлтэй холбогдуулан Германы засгийн газар Путины хэлсэн үгэнд тайлбар өгөхөөс татгалзсан хэмээн гадаадын хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Европ дахь байгалийн хийн үнэ өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш тав дахин нэмэгдээд байгаа аж. Эрчим хүчний салбарын холбогдох албан тушаалтны хэлснээр “Европт байгалийн хийн үнэ нэмэгдэж буй нь өвлийн хүйтэн цаг агаараас болсон гэхээс илүүтэй ОХУ хийн нийлүүлэлтээ зогсоосон нь хамгийн ихээр нөлөөлсөн” хэмээн ярьжээ.

ОХУ-ын олборлодог байгалийн хийн үнэ өссөний сацуу Хятад улсад нүүрсний үнэ мөн өдөр 7.8%-иар өссөн юм. Британийн ICE фьючерс бирж дээр Брент маркийн нефтийн үнэ баррель нь 80 ам.долларт хүрч хаагдсан байна. Ийнхүү эрчим хүч үйлдвэрлэхэд оролцдог байгалийн элементийн үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-наас хойших хамгийн дээд ханшдаа хүрч эрчим хүчний тогтворгүй байдал дэлхий даяар тархаж болзошгүй байдал үүсээд байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17
Доналд Трампыг шүүх шүүх хурал эхэлжээ
02024-4-16 10:29
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляцын улмаас кофе, шоколадны үнэ цаашид ч өсөх нь
2024-4-16 8:54