Евро бүсийн инфляци өнгөрсөн сард 5 хувьд хүрч түүхэн дэх хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ
2022, 1 сарын 8. 2:210

Европын холбоо болон Европын холбооны статистикийн агентлаг Евростат нарын орон нутгийн цагаар 7-ны өдөр мэдээлснээр, Евро бүсийн евро хэрэглэдэг 19 орны хэрэглээний үнэ өнгөрсөн сард өнгөрсөн оны мөн үеэс 5 хувиар өссөн нь 1997 оноос уг статистик мэдээллийг гаргаж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар онцолжээ.

Евро бүсийн инфляци өнгөрсөн сард 5 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард буюу нэг сарын өмнө 4.9 хувьд хүрч дээд амжилт тогтоосныг эвдсэн байна.

Эрчим хүчний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 26.0%-иар өссөн нь энэхүү үр дүнд ихээхэн нөлөөлсөн гэв. Түүнчлэн хүнсний бараа бүтээгдэхүүн 3.2%, үйлчилгээний үнэ 2.4% тус тус өсчээ.

Европын хамгийн том эдийн засагтай Герман улсын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн онд 3.1 хувьд хүрснээр 28 жилийн өмнө 1993 онд Зүүн болон Баруун Герман нэгдсэний дараа инфляцийн түвшин огцом өсч 4.5 хувьд хүрч байсны дараа орохуйц өндөр өсөлт болсон байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02