Швед: Зүрхний шигдээс болсон өвчтөнийг дроны тусламжтайгаар аварч чаджээ
2022, 1 сарын 8. 23:070

Швед улсад саяхан нэвтрээд буй дроноор эмнэлгийн анхны тусламж үзүүлэх шинэ системийн ачаар 70 гаруй насны эрэгтэйг зүрхний шигдээсээр амиа алдахаас аварчээ.

ВВС сувгийн орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлснээр, өнгөрсөн сарын 9-нд Шведийн баруун өмнөд хэсэгт орших Тролхетан хотын 71 настай иргэн байшингийнхаа хашааг цэвэрлэж байгаад гэнэт зүрх нь өвдөж, унажээ. Тухайн үед ойролцоох эмнэлэгт эмчээр ажилладаг Мустафа Али ажилдаа явж байхдаа яг хажуугаар нь өнгөрч таарчээ. Мустафа хүн газарт унасан байхыг хараад анхны тусламж үзүүлэхээр түүн рүү гүйж очсон ба энэ үед тэрээр эргэн тойрныхоо хүмүүсээс 112 (Шведийн түргэн тусламжийн дугаар) руу залгахыг хүссэн байна.

Ингээд хэдхэн минутын дараа дроноор дефибриллятор хүргэгдэн иржээ. Али уг дефибрилляторыг ашиглан анхны тусламж үзүүлсэн бөгөөд удалгүй түргэн ч ирж, өвчтөнийг эмнэлэгт хүргэсэн аж. Дрон дуудлага өгснөөс хойш ердөө гуравхан минутын дараа хэргийн газарт ирсэн байна.

Ухаан орсон өвчтөн "Дрон ийм хурдан хугацаанд ирсэн нь үнэхээр гайхалтай. Дрон замын түгжрэлд саатах асуудал үүсдэггүй нь тун авууштай юм” хэмээн сайшаажээ.

Дрон үйлдвэрлэгч Эвердрон компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Зүрхний массаж хийж анхны тусламж үзүүлсэн эмчээс эхлээд түргэний машин дахь зүрхний амьсгалын анхны хагалгаа гээд өвчтөний амийг аварсан эдгээр дараалсан үйл явдлуудад дрон тун чухал үүрэг гүйцэтгэсэн" хэмээн тодотгосон байна.

Энэхүү онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах шинээр нэвтрүүлсэн систем нь Шведийн Каролинска институт, Шведийн үндэсний яаралтай тусламжийн дуудлагын төв, дрон үйлдвэрлэгч компани болон орон нутгийн засаг захиргаа хоорондын хамтын ажиллагааны үр дүн юм. 2020 онд тэд Шведийн баруун хэсгийн Гошенбург, Кунгжелб хотод дрон ашиглан яаралтай үед дефибриллятор хүргэх технологийг судлах төслийг эхлүүлж байсан аж. Тухайн үед дөрвөн сарын турш үргэлжилсэн төслийн хүрээнд зүрхний шигдээсийн 14 сэжигтэй тохиолдолын 12-т нь дрон илгээсэн ба нэг тохиолдолыг эс тооцвол бусад тохиолдлуудад дефибрилляторыг амжилттай хүргэж өгчээ. Эдгээр тохиолдлын долоод нь дрон түргэн тусламжийн машинаас эрт ирсэн байна.

Эвередроны албаны хүн "Энэ технологийн гол түлхүүр нь дронууд ямар ч үед ирсэн дуудлагыг цаг алдалгүй хүлээн авч, хөөрөх боломжийг бүрдүүлсэн нэгдсэн системд байгаа” хэмээн онцлов.

Энэхүү дронууд нь яаралтай тусламжийн мэдээлэх системтэй холбогдсон байдаг бөгөөд зүрхний шигдээсийн сэжигтэй мэдээ ирсэн даруйд нисэх зориулалттай гэнэ. Хэдийгээр эдгээр дронууд нь өөрсдөө автоматаар хөөрч нисэх тохиргоотой боловч аюулгүй байдлын үүднээс дроны хөдөлгөөнийг хянадаг мэргэжилтэн байдаг аж.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Крипто зах зээлийн хаан" гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38