Citigroup цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй ажилчдаа ажлаас халахаар болжээ
2022, 1 сарын 10. 2:350

Хөрөнгийн хэмжээгээрээ АНУ-д гуравт бичигддэг банк болох Citigroup нь шинэ төрлийн коронавирусын эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан ажилчдаа ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар болсон Уолл Стритийн анхны томоохон санхүүгийн компани болжээ.

Bloomberg News болон CNBC-ийн орон нутгийн цагаар 7-ны өдөр мэдээлснээр Citigroup нь ажилчдаасаа энэ сарын 14-ний өдрийн дотор вакцинд хамрагдахыг үүрэгдсэн бөгөөд уг шаардлагыг биелүүлээгүй ажилчиддаа эхний ээлжинд энэ сарыг дуустал цалингүй чөлөө олгож, дараа нь тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах болно гэдгээ компанийн зүгээс мэдэгджээ. Өнгөрсөн оны 10-р сард тус компанийн зүгээс мэдэгдэхдээ вакцинжуулалтад хамрагдах нь Citigroup-т ажилд орох томоохон шалгуур болох ба цар тахлын эсрэг вакцинтай холбоотой арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн билээ.

Тус компанийн гаргасан энэхүү шийдвэр нь зөвхөн АНУ дахь оффисуудад хамаарах аж. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Citigroup-ын ажилчдын 90 гаруй хувь нь вакцинд хамрагдаад байгаа бөгөөд хугацаа ойртох тусам вакцинд хамрагдсан ажилтнуудын тоо ч нэмэгдэх шинжтэй байгаа талаар мэдээлжээ.

Сүүлийн үед АНУ-ын томоохон санхүүгийн байгууллагуудын ажилчдаа вакцинжуулалтад хамрагдахыг албадан шаардах болсон ба Citigroup компани нь хамгийн хатуу нөхцөл буюу ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар болсон анхны компани болж байна. Түүнчлэн Goldman Sachs банк нь нэмэлт тундаа хамрагдаагүй тохиолдолд хоёрдугаар сарын 1 хүртэл оффист ирэхийг хориглосон бол Morgan Stanley, JPMorgan Chase зэрэг банкууд вакцинд хамрагдаагүй ажилчдаа гэрээсээ ажиллахыг шаарджээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28