Товлосон цагтаа ажлаа гүйцэтгэхэд хэрэгтэй аргууд
2022, 1 сарын 10. 10:320

Зарим хүн товлосон цагийг ягштал баримталж, түүнээсээ урам авч ажилладаг ч ихэнх хүний хувьд тодорхой товтой ажлууд үнэндээ ихээхэн стресс дагуулж байдаг.

Энэ төрлийн ажил нь дан ганц танаас шалтгаалдаггүй бөгөөд ихэвчлэн маш том ажлын нэг хэсэг байх нь бий. Тиймдээ ч цаг товлож, гүйцэтгэж дуусгасан байх ёстой цагийг зааж өгөх нь ажил хэрэг тасралтгүй, амжилттай явах нөхцөлийг бүрдүүлдэг. Улмаар хэрэв та ажлыг үргэлж тогтсон цагтаа гүйцэтгэдэг бол эргэн тойрныхон тань таныг итгэл даах нэгэн гэж хардаг болох юм. Цаашлаад таныг ажил хэрэг явуулахад мэргэжлийн байр суурьнаас ханддаг гэж үзэж, таны байгууллага дахь нэр хүндэд ч эерэгээр нөлөөлнө.

Тэгвэл бид тантай ажлаа товлосон хугацаанд дуусгадаг болоход хэрэгтэй хэдэн аргыг хуваалцъя.

1. Үнэлгээ хийх

Зарим ажлууд үнэхээр байж боломгүй товтой ирэх нь бий. Ялангуяа тухайн ажлыг гүйцэтгэх хүн нь ганц та байхад хэт их ажил овоолж, гүйцэтгэж баршгүй ойрхон товтой ажил овоорсон байх аваас та өөрийнхөө төлөө дуугарах ёстой. Өөрийн удирдлагад үнэн байдлыг хэлж, өөр бусдыг ажилдаа туслуулж болох эсэхийг ч лавлаж болох шүү дээ. Харин үнэхээр давчуу ажил байх аваас хойшлуулах арга хэмжээг авах нь зүйтэй. Чухал ажил дааж аваад, давчуу хугацаанаас болж бүтэлгүйтэхийг хүсэх хүн байхгүй. Тиймээс яагаад энэ ажлыг ийм хугацаанд амжуулж чадахгүй болох шалтгаанаа хэлж, тайлбарлах хэрэгтэй.

2. Тохирсон товоо баталгаажуулах

Өөрийн ажлын төлөвлөгөө, одоо захиалгатай байгаа ажилдаа үнэлгээ хийж, шинэ ажил дааж авсан бол тогтсон, тохирсон товоо баталгаажуулж асууж бай. Ингэснээр ажлын тов яг таг тогтож, дараа нь ямар нэг үл ойлголцлоос болж төлөвлөгөөт ажил нурах эрсдэл үүсэхгүй.

3. Ажлаа жижиг хэсэгт хуваах

Зарим тохиолдолд гүйцэтгэх ажлын тов уужуу байх нь хүнийг тайвшруулж орхидог. Улмаар ажилтан тайвширч, нэг их цаг авахгүй гэж үзэн хойш тавьсаар ажлаа хугацаанд нь амжуулахгүй орхих нь бий. Тиймээс хүлээж авсан ажлаа жижиг ажилд хувааж, тухай бүрд нь бас нэг тов тохирч, ажлаа явуулж байх хэрэгтэй.

4. Өөрийгөө урамшуул

Ажлаа хийх үедээ өөрийгөө багахан урамшуулж байх нь хурдан бөгөөд чанартай гүйцэтгэх нэг арга юм. Өөрийгөө урамшуулах гэдэг тийм сүртэй том зүйл байх огт шаардлагагүй. Жишээлбэл, нэг тайланг та үдээс өмнө гаргана гэж шийдсэн байлаа гэхэд үнэхээр л үдээс өмнө та тайлангаа бичээд дууссан бол өөрийгөө урамшуулж, 5-10 минутын амралт олгож, ажлынхантайгаа яриа өрнүүлж болох шүү дээ.

5. Анхаарал сарниулж болох зүйлсийг орхи

Ажлаа хугацаанд нь гүйцэтгэх нэг том арга бол анхааралтай байх. Ялангуяа гар утас гэдэг хамгийн том анхаарал сарниулагч байдаг. Тиймээс утасныхаа дууг хаахаас өгсүүлээд унтраах хүртэл арга хэмжээг ч авч болно. Хамтран ажиллагсад чинь их яриад байвал холхон суугаад төвлөр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15