Амазон коронавирусээр халдварласан ажилчдад олгох цалинтай чөлөөний хугацаагаа богиносгожээ
2022, 1 сарын 10. 11:230

Амазон компаниас баасан гарагт ажилчдадаа хандаж нэгэн мэдэгдэл хийсэн нь тус компанийн АНУ дахь салбарт ажиллагсад коронавирусийн халдвар авах аваас 7 хоног буюу нийт 40 цагийн л цалинтай чөлөө авч болохоор журамлажээ. Энэ хугацаа нь урьд 10 хоног байсан юм. Улмаар ажилчид вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран вирусээр халдварласан тохиолдолд 7 хоногийн цалинтай чөлөө авах гэнэ.

Харин Амазоны зүгээс цалинтай чөлөөний хугацааг яагаад богиносгох болсон тухайгаа Өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх төвөөс шинэчлэн гаргасан журмыг дагасан хэмээн тайлбарлажээ. Тодруулбал, Өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх төвөөс мягмар гарагт гаргасан шинэ журамд хэрэв коронавирусийн тестээр эерэг гарсан хүнд ямар ч шинж тэмдэг илрэхгүй байвал таван өдөр өөрийгөө тусгаарлахад хангалттай хэмээсэн юм.

Гэхдээ коронавирусээр халдварлаад 7 хоног өнгөрсөн ч зовууртай байгаа ажилчид хүсвэл цалинтай чөлөөний хугацаагаа сунгах хүсэлтэй компанийн удирдлагад уламжилж болох гэнэ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04