БНХАУ-ын иргэний агаарын тээврийн салбар илүү “ухаалаг” болжээ
2022, 1 сарын 11. 18:061

БНХАУ-ын иргэний агаарын тээврийн салбар шинэ үеийн дэвшилтэт технологи, удирдлагын горимуудыг нэвтрүүлэх ажлын хүрээнд тасралтгүй шинэчлэл хийсний үр дүнд илүү “ухаалаг” болжээ.

Улмаар БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газраас мэдэгдсэнээр нисэх буудлын менежментийг ухаалаг болгож, нислэгийн үеэр интернет сүлжээнд холбогдох асуудлыг бүрэн шийдсэн нь 2021 онд хийгдсэн хамгийн том дэвшилтэт ажлуудад тооцогдох болсон гэнэ.

Тийнхүү 2021 оны сүүлээр Хятад улс дахь 66 нисэх буудал царай таних системийг нэвтрүүлсэн бол Хятад улсын агаарын тээвэрт үйлчилгээ үзүүлдэг 842 хөлөг утасгүй интернет сүлжээнд холбогджээ.

Үүний зэрэгцээ зорчигчид 234 нисэх буудлаар зөвхөн иргэний үнэмлэхээ ашиглан аялах боломжтой болсон байна. Тодруулбал, онгоцны тийз, боардинг пассын шаардлагагүйгээр зорчигч ердөө иргэний үнэмлэхээ биедээ авч явахад л асуудалгүй аялж болохоор шийджээ.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
5.173.145.12
   /
2022, 1 сарын 12. 7:39

Үнэн хэрэгтээ ухаалаг гэдэг үг бол халхавч үг шүү. Хүн контрольд оруулж, хүнийг хаа байгаа газар нь хянах төхөөрөмж өргөн нэвтрүүлж, хүнийг ямар ч эрх чөлөөгүй болгож бгаа хяналтын систем тавиад бгаагаа ухаалаг гэж үг хэрэглэн хуурч тавьж бгааг ойлгоорой. Цаад санаа нь бүх хүнийг хяналтанд оруулах шдээ!! Монголчууд хятадруу явахгүй бвал сайн. Үүнийг дэлхий даяар хийхээр ажиллаж бгаа.

Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01