40 гаруй насны орон гэргүй эр 3 жилийн дотор 9 сая фунтын орлоготой бизнесмэн болжээ
2022, 1 сарын 11. 22:090

Гудамжинд “Big Issue” сэтгүүл зардаг байсан орон гэргүй эр жилийн 9 сая фунт стерлингийн орлоготой амжилттай бизнесмэн болон хувирчээ.

ВВС агентлагийн орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлснээр "Big Issue" сэтгүүлийн борлуулагчаар ажиллаж байсан орон гэргүй эр жилийн 9 сая фунт стерлингийн орлоготой бизнесмэн болсон тухай онцолжээ. Энэхүү гайхалтай түүхийн эзэн бол “Burke Vintage Wholesale” хуучин хувцасны худалдаа эрхэлдэг компанийг үүсгэн байгуулагч өдгөө 44 настай Филип Уолтхэм юм.

Тус мэдээнд дурдаснаар Уолтхэм өсвөр насандаа хар тамхинд донтсон байсан ба тэрээр хар тамхины донтолтоос ангижрахын тулд тухайн үед гэрээ орхин Лондон руу нүүсэн аж. Тэрээр орон гэргүй хүний амьдралаар амьдарч байхдаа Лондон хотын Клеркенвелл, Хэмпстэдийн ойролцоо гурван жил “Big Issue” сэтгүүлийн борлуулагчаар ажилласан байна.

Их Британийн “Big Issue” сэтгүүл нь борлуулагчиддаа тав хүртэлх сэтгүүлийг үнэ төлбөргүй өгч, үлдсэнийг нь 1.5 фунтээр заруулдаг байжээ. Харин борлуулагчид хямд үнээр авсан сэтгүүлээ хэрэглэгчдэд 3 фунтээр зарж ашиг олдог юм. Уолтхэм гурван жилийн турш сэтгүүлийн борлуулагчаас гадна өөр олон зүйлийг худалдан авч эргүүлэн зарж олсон ашгаасаа илүүчлэн цуглуулахын хажуугаар бизнесийн сэтгэлгээнд суралцаж, хуримтлуулсан мөнгөөрөө Лондонгийн Камденд хуучин хувцасны дэлгүүр нээжээ. Үүний дараа бизнес нь Ньюкасл, Йорк дахь салбаруудаар өргөжсөн байна.

Одоогоор тэрээр 9 сая фунт стерлингийн орлоготой хуучин хувцасны бөөний худалдааны төвийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Өнгөрсөн онд л гэхэд 600 тонн хуучин хувцас авч, засч сэлбэн шинэ эзэнтэй болгожээ. Тэрээр цаашид өөрийн бизнесээ Ливерпүүл, Манчестер хотуудад нээн өргөтгөх бодолтой байгаа гэв.

Уолтхэм хэлэхдээ "Би боломжгүй зүйлийг бүтээж чадсан. Би ном зарахын тулд эхлээд ном худалдаж авах ёстой байсан тул үргэлж мөнгө хуримтлуулдаг байлаа. Энэ туршлага надад төсөв удирдах ур чадвараа хөгжүүлэхэд маш их тусалсан. Би ч гэсэн наймаа хийж чадах юм байна гэсэн өөртөө итгэх итгэлийг өгсөн” хэмээн амжилтын нууцаа дэлгэжээ.

“Big Issue” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Жон Бирд "Уолтхэм гайхалтай урам зоригийг олон хүнд өгөхийн сацуу түүний амжилт нь манай сэтгүүл орон гэргүй хүмүүсийн хувь заяөг өөрчлөх боломжтой гэдгийг харуулж байна. Бид ирээдүйд эдгээр хүмүүсийн амьдралыг өөрчлөхөд бүхий л нөөц боломжоо дайчлах болно” хэмээн өгүүлэв.

Эх сурвалж: Maiel Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
2
2
0
4
8
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04