Ажлаас гарах болон ажил сэлгэх нөхцөлд сэтгэл хөдлөлөөр бус илүү бодитоор хандах нь чухал
2022, 1 сарын 12. 17:000

Карьер төлөвлөлтийн явцад нэг ажлаа хэр удаан хийх, нэг байгууллагадаа хэр удаан ажиллах гээд тооцох зүйл их бий. Ялангуяа хөдөлмөрийн зах зээлд дөнгөж хөл тавьсан хүмүүс нэг ажлаа хэр удаан хийх тухайд ямар ч алсын хараагүй эхлэх нь элбэг. Тэгвэл та доорх асуултуудтай танилцаад нэг үзээрэй.

Хүмүүс нэг ажлаа хэр удаан хийдэг вэ?

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн хорооны мэдээллээс үзвэл, хүн дунджаар 4 жил нэг ажлаа хийдэг ажээ. Гэвч энэ бол ердийн л нэг судалгаа тул таныг үнэлдэггүй, хөдөлмөрийг тань үнэгүйдүүлдэг газарm 4 жил ажиллах хэрэгтэй гэсэн үг биш юм.

Мөн ганц нэг удаа жил хүрэхгүй хугацаанд ажлаас гарах нь байдаг л зүйл. Харин хоёр болон түүнээс дээш удаа нэг газраа тогтвортой ажиллаагүй байвал анхаарч үзэх асуудал нэмэгдэнэ. Учир нь ажил олгогч нар ажлаас ажлын хооронд үсчсэн хүнийг ажилд авахдаа ихээхэн болгоомжтой ханддаг байна.

Тэгвэл нэг ажлаа хэр удаан хийх ёстой вэ?

Дор хаяж хоёр жил. Нэн ялангуяа ажилд авахаас өмнө сургалт зохион байгуулж, ажилтнаа бэлддэг бол ажил олгогч нараас тодорхой хэмжээний мөнгө, цаг үрэгдэж байдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Мөн дан ганц ажил олгогчийн цаг хугацаа, хөрөнгө мөнгө гэлтгүй ажил эрхэлсэн жагсаалт дээр тань нэг ажлаа тогтвортой хийсэн туршлага үгүй бол хүний нөөцийн албаныханд тийм ч эерэг сэтгэгдэл үлдээхгүй. Цаашлаад ажлын ярилцлагын үеэр өмнөх ажлын туршлагын тухай танаас лавлаж, тодруулах шаардлагатай зүйлсийн нэг болох юм.

Харин нэг ажлын байрандаа гацчихвал ямар арга хэмжээ авах вэ?

Хэрэв танд удирдлага тань таалагдахгүй, ажлаасаа болж хэт их стресстэж, эсхүл бүр та өөрийн сонгосон мэргэжилдээ эргэлзэж эхэлсэн бол ажлаасаа гарахад буруудах зүйл үгүй. Гол нь ажлаас гарах шийдвэр тань таны цаашдын карьер төлөвлөлтөд эерэг нөлөө үзүүлж байх хэрэгтэй.

Та ямар салбарт ажилладаг вэ?

Ажлаас ажлын хооронд дамжихад таны сонгосон салбар хүртэл нөлөө үзүүлнэ. Жишээлбэл, та технологийн салбарт ажилладаг байгаад жилийн дотор хоёр гурван ажил сольсон байвал энэ байдаг л үзэгдэл. Харин боловсролын салбарт, ялангуяа багш мэргэжлийн хүрээнд та жилийн дотор хоёр гурван ажил сэлгэвэл ажил олгогчдод тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй л болов уу.

Та хэдэн настай вэ?

Залуу хүмүүсийн хувьд дөнгөж карьераа эхлүүлж байдаг тул ажил сэлгэх явдал түлхүү ажиглагддаг. Тиймээс ч ажил олгогч нар залуу хүмүүст арай зөөлөн хандах нь бий.

Хэрэв та карьераа дөнгөж эхлүүлсэн ч аль хэдийн гурав дөрвөн ажил сэлгэчихсэн бол…

Тийм бол ажил олгогчдын зүгээс ирж болох бүх л асуултад бэлдэх хэрэгтэй. Ямар ч асуулт ирсэн өөрийгөө эерэгээр тайлбарлаж чадвал тэдний анхны сэтгэгдлийг өөрчилж болно.

Мөн урьд өмнө ажиллаж байсан байгууллага, удирдлагаа муулаад байвал тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй л болов уу. Тиймээс хэлэх шалтгаа ч сайн бодолцох хэрэгтэй.

 

Эцэст нь гэж хэлэхэд, ажлаас гарах, ажил сэлгэх нөхцөлд сэтгэл хөдлөлөөр бус илүү бодитоор хандахыг хичээгээрэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
6
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15