Юнайтед Эйрлайнс нислэгийн тоогоо цөөлөх болжээ
2022, 1 сарын 12. 15:040

Коронавирусийн омикрон хувилбар АНУ даяар эрчимтэй тархаж байгаа энэ цагт агаарын тээврийн компаниуд ажиллах хүчний хомсдолд орж, олон мянган нислэг цуцлагдаж байгаа тул Юнайтед Эйрлайнс авиа компани нислэгийн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, нислэгийнхээ тоог цөөлжээ.

Улмаар тус компанийн захирал Скотт Кирбигийн ажилчдадаа хандсан захидалд дурдсанаар, Юнайтед Эйрлайнс компани ойрын хугацаанд үйлдэх нислэгийнхээ тоог цөөлж байгаа бөгөөд ингэснээр зорчигч үйлчилгээнд ажиллах ажилчдын тоо тогтворжих гэнэ.

Гэвч тэд яг хэчнээн нислэгийг хасаж байгаагаа мэдэгдээгүй байна.

Ойрын хугацаанд бүхээгийн ажилчид коронавирусээр өвчлөх нь эрчимтэй нэмэгдэж байгаагаас үүдэн ийнхүү товлосон нислэгээ хойшлуулах, цуцлах тохиолдол их байгаа юм.

Тийнхүү Юнайтед Эйрлайнсын ижлээр ЖетБлү Эйрвэйс компани ч энэ сарын 6-13-ны өдрүүдэд үйлдэхээр төлөвлөөд байсан 1280 нислэгээ цуцалсан байна.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04