Их Британи: Ерөнхий сайд Борис Жонсоныг огцрохыг шаардаж байна
1 сарын 13. 12:250 сэтгэгдэл701

Их Британи улсын ерөнхий сайд Борис Жонсон хөл хорионы үеэр олон хүнийг цуглуулсан үдэшлэгт оролцсон нь батлагдсанаас хойш Нэгдсэн Вант улсын парламентын гишүүд түүнийг огцрохыг шаарджээ.

Улмаар Борис Жонсон 2020 онд Даунинг Стрийтэд зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцсондоо уучлалт гуйсан бөгөөд ард иргэдийн уур хилэгнэлийг маш сайн ойлгож байгаа гэдгээ хэлсэн юм.

Гэвч Шотландын Торийн удирдагч Доуглас Росс, парламентын гишүүд болох Уиллиам Врагг, Каролин Нөүкс, Рожер Гэйл нар түүнийг суудлаа өгөхөд уриалжээ.

Тийнхүү ноён Росс лхагва гарагт ерөнхий сайд Төлөөлөгчдийн танхимаас уучлалт гуйсан хойно түүнтэй “хүндхэн” яриа өрнүүлсэн гэдгээ хэлж, цаашид Борис Жонсоныг тус албанд тэнцэхгүй хүн гэж үзэж байгаагаа холбогдох газарт нь мэдэгдэхээ уламжилсан байна.

Харин сайд нарын зүгээс мөрдөн шалгалтын ажил эцэслэгдэх хүртэл тайван хүлээхийг парламентын гишүүдэд уриалсан юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ