Япон дахь McDonald’s шарсан төмс зарахаа больж, Автрали дахь KFC тахиа махны хомсдолд оржээ
1 сарын 13. 14:170 сэтгэгдэл1,507

Түргэн хоолны салбар дахь томоохон сүлжээ болох KFC, McDonald’s нарын үйл ажиллагаа бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хомсдлоос үүдэн доголджээ.

Тодруулбал, Австрали улс дахь KFC хэд хэдэн салбарынхаа менюнд өөрчлөлт оруулсан бол Япон улс дахь McDonald’s сүлжээ бүх салбартаа шарсан төмсийг хамгийн жижиг хэмжээгээр л зарах болсон байна.

Одоогоор Австрали дахь KFC франчайзингийн менюнээс ямар бүтээгдэхүүнүүд хасагдсан тухай тодорхой мэдээлэл байхгүй ч үйл ажиллагаа ийнхүү доголдох болсны шалтгаан нь нийлүүлэгч компанийн ажилтнууд коронавирусээр халдварласантай холбоотой хэмээжээ.

Харин Япон улс дахь McDonald’s франчайзингийн салбарууд аль сарын өмнөөс л шарсан төмсний хомсдолд орж, дунд, том савлагаатай шарсан төмсийг зарахгүй гэж шийдвэрлэж байсан бол тэд энэ сард ч тус шийдвэрээ үргэлжлүүлэх болсон юм. Улмаар шарсан төмс юуны учир хомсдож байгааг тодруулахад коронавирусээс үүдэн тогтоосон хил хаах шийдвэр болоод их хэмжээний цас, цаг агаарын байдлаас ч болсон гэжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ