Эсэргүүцлийн хөдөлгөөнөөс хойш Алматы хотын нисэх буудал олон улсын анхны нислэгээ хүлээн авлаа
1 сарын 13. 15:050 сэтгэгдэл647

Өнөөдөр буюу пүрэв гарагаас эхлэн Алматы хотын нисэх буудал эхлэн хэвийн үйл ажиллагаандаа орж байгаа билээ.

Тэгвэл Казахстан улсын Үйлдвэрлэл, дэд бүтцийн яамны дэргэдэх Иргэний нисэхийн хорооноос хийсэн мэдэгдлээр, Алматы хотын нисэх буудал эсэргүүцлийн хөдөлгөөнөөс хойших олон улсын анхны нислэгээ хүлээн авсан байна. Улмаар нисэх буудалд газардсан олон улсын анхны нислэг нь Турк улсын Анталия хотоос Алматыг чиглэсэн аялал байжээ.

Түүнчлэн өнөөдөр тус нислэгээс гадна Эйр Астана авиа-компанийн Колумб-Алматы, Асиана Эйрлайнс авиа-компанийн Алматы-Сөүл чиглэлийн олон улсын нислэгүүд тус, тус бууж, хөөрөхөөр төлөвлөгдсөн байгаа юм.

Өдгөө Казахстан улсын засгийн газраас мэдэгдсэнээр, тус улсын засаг захиргааны бүх нэгжид хууль журам мөрдөгдөж, нөхцөл байдал тогтворжиж байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ