Тоёота Фольксвагенийг ардаа орхин 2 дахь жилдээ дэлхийн автомашины зах зээлийг тэргүүлжээ
1 сарын 14. 0:090 сэтгэгдэл940

Тоёота Моторс компани Фольксвагенийг ардаа орхин хоёр дахь жилдээ дэлхийд тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгч боллоо.

Фольксваген компанийн зүгээс орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдэгдэхдээ 2021 онд 8.88 сая автомашин борлуулсан нь өмнөх оныхоос 5%-иар буурсан үзүүлэлттэй гарсан гэв. Харин Тоёотагийн хувьд өнгөрсөн оны 1-р сараас 11-р сар хүртэл 9.56 сая автомашин борлуулж өнгөрсөн оныхоос 12%-иар өсөлттэй гарч Фольксвагений жилийн борлуулалтыг мөн давсан байна. Тоёота энэ сарын сүүлээр 2021 оны борлуулалтын нарийвчилсан тоогоо зарлах аж.

Тоёота өнгөрөгч онд АНУ-ын зах зээлд сүүлийн 89 жилийн турш ноёлсон Женерал Моторс (GM) компанийг ардаа орхиод байгаагийн дээр Хятадын зах зээлд мөн борлуулалтаараа рекорд тогтоосон юм. Борлуулалтын хэмжээ өндөр байгаагийн нууц нь машины эд анги үйлдвэрлэгч Денсо компанитай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хагас дамжуулагчийн хомсдолыг амжилттайгаар давж чадсанд оршиж байна гэсэн дүгнэлтийг хиж байна.

Фольксваген компани 2016-2019 он хүртэл дөрвөн жил дараалан салбартаа тэргүүлэгчийн байр сууриа хадгалж ирсэн ч цар тахлын улмаас борлуулалтын хэмжээ 20%-иар буурсан байна.

Харин Женерал Моторс компанийн хувьд АНУ дахь тэргүүлэгчийн байр сууриа Тоёотад алдсан нь мөн л хагас дамжуулагчийн хомсдолыг цаг тухайд нь шийдвэрлэж чадахгүй байгаа нь борлуулалт буурахад нөлөөлж байна гэж онцолжээ. Фольксвагены хамгийн том зах зээл болох Хятад дахь борлуулалтын хэмжээ 14%-иар буурч 3,3 сая ширхэг болсон бол Баруун Европ дахь борлуулалт мөн 3%-иар буурч 2,86 сая ширхэг болжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ