Европын холбоо ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хоригоо зургаан сараар сунгалаа
1 сарын 14. 2:201 сэтгэгдэл2,522

Украины нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ зургаан сараар сунгах болсноо Европын холбоо мэдэгдлээ.

Европын холбооны зөвлөл орон нутгийн цагаар 13-ны өдөр Оросын эдийн засгийн зарим салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хязгаарлалтыг 7-р сарын 31 хүртэл зургаан сараар сунгах шийдвэр гаргаснаа мэдэгдэв.

Энэхүү шийдвэр нь өнгөрсөн сард болсон тус холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр гишүүн орнуудын удирдагчид ОХУ Крымийг өөртөө нэгтгэсний хариуд 2014 оноос хойш мөрдөгдөж буй Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг мөн зургаан сараар сунгах тохиролцоонд хүрснээс өөр арга хэмжээ гэв.

Европын холбооны удирдагчдын зүгээс ОХУ хийгээд Украины хооронд өрнөсөн маргааныг зохицуулах үүрэгтэй “Минскийн хэлэлцээр”-ийг Оросын тал бүрэн хэрэгжүүлэхгүй байна хэмээн үзэж уг шийдвэрийг гаргажээ.

Энэхүү хориг арга хэмжээнд Оросын зарим банк, компаниудыг Европын холбооны томоохон хөрөнгийн зах зээлд нэвтрэхийг хязгаарлах, мөн тус улсын санхүүгийн байгууллагуудад санхүүгийн тусламж үзүүлэх, зуучлахыг хориглох, батлан ​​​​хамгаалахтай холбоотой материалын импорт, экспортыг хориглох зэрэг багтаж байгаа юм.

2014 онд Украины нутаг дэвсгэр байсан Крым, Севастополийг Орос улс өөртөө нэгтгэх үед Европын холбоо үүнийг "хууль бус нэгдэл" хэмээн зарлаж, Оросын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авч байсан билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
202.9.46.242
   /
1 сарын 15. 18:08

Хар массын мояа-чуудын шүтээн Орос ах нь үхээсэй

Онцлох мэдээ