Хятад улс сарыг судлах ажлаа эрчимжүүлэх үүднээс дэлхий дээр “ Хиймэл сар”-ыг бүтээжээ
1 сарын 14. 3:501 сэтгэгдэл891

Хятадын эрдэмтэд "хиймэл сар" буюу сартай төстэй орчин бүхий судалгааны байгууламж барьж сарыг судлах ажлаа түргэсгэж буй тухай Хонг Конгийн South China Morning Post сонин мэдээлэв.

Хятадын Уул уурхай, технологийн их сургуулийн судлаачид Зянсу мужийн Шюжоу хотод барьсан энэхүү байгууламж нь дэлхийн таталцлын зургааны нэгтэй тэнцэхүйц орчинтой ба агаар мандалгүй, температурын огцом хэлбэлзэлтэй сарны орчныг бүтээж чадсан аж. Уг байгууламж нь яг л саран дээр байгаа юм шиг хөнгөн чулуулаг, тоосонцроос бүтсэн бөгөөд соронзон орон нь дэлхийн таталцлын зургааны нэгтэй тэнцэх аж.

Тус төслийг удирдаж буй эрдэмтэн Ли Руйлин хэлэхдээ, хиймэл сар нь ирээдүйд саран дээр байгуулах сар судлалын бааз төдийгүй цаашид сарыг судлахад чухал үүрэг гүйцэтгэх болно хэмээн тодотгожээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Хөрс чулуулаг, тоос шороо зэрэг нь дэлхийгээс огт өөр байдлаар хөдөлдөг эрс тэс орчин бүхий уг байгууламжид 3D хэвлэл зэрэг технологийг ашиглан сарны гадаргуу дээр барилга барих боломжтой эсэхийг судлаж байна" хэмээн онцлов. Мөн “Хиймэл саран дээр хийсэн зарим туршилтууд нь сарны гадарга доорх усыг олох тал дээр гол сэжүүрийг өгөх болно" гэж мөн дурджээ.

АНУ, БНХАУ-ын хооронд сансрын хайгуулын өрсөлдөөн өрнөж буй энэ үед Хятад улс анх удаа сарны урд болон дэлхийд харагддаггүй алс талаас хоёулангаас нь газардах зэргээр сарыг судлах ажлаа эрчимжүүлж байна.

Хятадын "Чанъэ 3" нэртэй нисгэгчгүй төхөөрөмж 2013 онд сарны урд талд газардсан бол 2019 оны нэгдүгээр сард дэлхийгээс үл үзэгдэх сарны алс талд "Чанъэ 4" газардсан юм. Харин “Чанъэ 5” нь 2020 оны 12-р сард саранд хүрч 2 кг сарны хөрс, чулуулгийн дээжийг аван эх орондоо буцаж ирсэн билээ. Энэ үед саран дээр үлдсэн “Юту 2” төхөөрөмж сарны хөрсөнд шинжилгээ хийх зэрэг үүрэг гүйцэтгэж байсан юм.

Хятадын Үндэсний боомт, сансар судлалын товчооны орлогч дарга У Яньхуа өнгөрсөн сарын 27-нд Хятадын төв телевизэд ярилцлага өгөхдөө, сарны судалгааны баазыг төлөвлөж байснаас 8 жилийн өмнө буюу 2027 онд байгуулах болсноо мэдэгджээ.

Хятадын эрх баригчид өнгөрөгч 4-ний өдөр сарны 4-р шатны хайгуулын төслийг баталсан бөгөөд үүнд ирэх 10 жилийн дотор сарны өмнөд туйлыг судлах, сарны судалгааны олон улсын бааз байгуулах зэрэг ажлыг багтаасан байна. Мөн тухайн үед Хятадын нисгэгчгүй хайгуулын төхөөрөмж сарны гадаргуу дээрх хөрс, чулуулагт ус байгааг нотлох анхны "талбайн нотлох баримт"-ыг олсноо зарласан билээ. Хятадын Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Геологи, геофизикийн хүрээлэнгээс "Шинжлэх ухааны дэвшил" сэтгүүлд нийтэлсэн нийтлэлд дурдахдаа "Чанъэ 5" төхөөрөмж "Ютү 2"-ын тусламжтайгаар эх дэлхийд авч ирсэн сарны хөрс, чулуулгийн дээжид шинжилгээ хийсний дүнд өнгөрөгч 7-ны өдөр дээрх дүгнэлтэд хүрсэн хэмээн мэдэгджээ.

2007 онд Дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгийн зүгээс хуурай гэж дүгнэсэн саран дээр ус байдгийг холын зайн ажиглалтаар олж мэдсэн ч хээрийн судалгаагаар ус байдгийг нотолсон анхны тохиолдол болж байгаа юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Rush Qin
159.223.153.31
   /
1 сарын 14. 6:01

Хураа!! Wow I am Rash Qin from Mongolia Ect банкууд эхэлжээ
хаягаар өөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, машин, орон сууцны зээл олгоно
дунд аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих зорилгоор 1.5%-ийн хүү
Ковид19 нөлөө. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Цахим илгээх
Дансны ажилтанд SERVICES@ECTBANKS.COM хаягаар шуудан илгээнэ үү
Ectban.ks@outlook.com эсвэл зочилно уу
www.ectbanks.com

Онцлох мэдээ