Их Британи, Энэтхэг улсууд олон тэрбумаар хэмжигдэх худалдааны гэрээ байгуулахаар хэлэлцэж байна
2022, 1 сарын 14. 12:000

Их Британи, Энэтхэг улсууд Нью Дели хотод чөлөөт худалдааны төв байгуулах асуудлын хүрээнд хэлэлцээр хийж, эхний өдрөө өндөрлүүлжээ.

Хэлэлцээрийн гол зорилго нь хоёр улсын хоорондын худалдааг олон тэрбумаар нэмэгдүүлэх хамтын гэрээг энэ оны эцэс гэхэд үзэглэхэд бэлэн болгох юм.

Тийнхүү хэлэлцээрийн эхний өдөр Энэтхэгийн худалдааны сайд Пиюш Гоял, Их Британийн олон улсын худалдааны төрийн нарийн бичгийн дарга Анне Мари Тревелиян нар биечлэн уулзаж, ойрын хэдэн сард багтаан хязгаарлагдмал нөхцөлтэй гэрээ байгуулж магадгүй гэдгээ зарласан байна.

Европын холбооны гишүүнчлэлээсээ татгалзсан Их Британи улсын хувьд энэхүү гэрээ нь нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй асуудлуудын нэг бөгөөд хатагтай Тревелиянийн хэлснээр, “Энэ бол бид хамтын ажиллагаагаа цаашдын хөгжил дэвшилд хөтлөх боломж” хэмээжээ.

Улмаар Их Британийн талаас гэрээ амжилттай болсноор Британийн Энэтхэг рүү гаргах бараа бүтээгдэхүүн даруй хоёр дахин өсөж, 2035 он гэхэд хоёр улсын хоорондын худалдаа жилд 28 тэрбум фунтэд хүрнэ гэж тооцож байгаагаа ч хуваалцсан юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42