Гүүгл компани оффис цуглахтай холбогдуулан 730 сая фунт зарцуулна
1 сарын 14. 13:130 сэтгэгдэл667

Хоёр жил үргэлжилсэн цар тахлын дараагаар Гүүгл компани ажилчдаа оффисоос ажиллуулах болсонтой холбогдуулан тэд Их Британи улс дахь ажилчдынхаа тоог 50 хувиар нэмэгдүүлж, ажиллах орчныг нь “сэргээх” болжээ.

Улмаар тус ажлын хүрээнд Гүүгл компани 730 сая фунтийг төсөвлөсөн бөгөөд нийт ажилчдын тоог 6400 байгаагаас 10,000 болгох гэнэ.

Гүүглийн Их Британи дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Росс Харрисын мэдэгдсэнээр, “Бид ажлын орчноо сэргээхийг хүссэн тул энэхүү шийдвэрийг гаргаж, нэмэлтээр Лондон дахь Централ Сэйнт Жийлсийг түрээслэж байснаа больж, худалдан авах болсон. Ингэснээр бид ажилчид маань оффисдоо эргэн ирж, урьд нь ямар байсан тэр л эрч хүч мэдрэгдсэн оффисыг бүтээнэ гэж итгэж байна” хэмээжээ.

Тэдний үзэж байгаагаар тус байгууламжийг худалдан авах нь Их Британи дахь оффисуудыг илүү нягтаршил багатай болгоход туслах гэнэ.

Гэхдээ оффис цугласан ч ажилчид оффисоос ажиллах, зайнаас ажиллах гэсэн сонголттой байх юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ