Нигер улсын иргэд долоон сарын дараа Твиттер ашиглах эрхтэй боллоо
1 сарын 14. 14:450 сэтгэгдэл537

Твиттер өнгөрөгч зургадугаар сард Нигер улсын ерөнхийлөгч Мухаммаду Бухаригийн бичсэн жиргээг устгасантай холбогдуулан тус улс дотооддоо Твиттер ашиглахыг хориглоод байсан билээ. Тэгвэл Твиттер платформын удирдлага, Нигер улсын засгийн газар хоорондоо зөвшилцөлд хүрч, нигерүүд долоон сар өнгөрсний эцэст Твиттер ашиглах боломжтой болсон байна.

Зөвшилцлийн хүрээнд Твиттер хэд хэдэн нөхцөлийг биелүүлэх болсон нь Нигер улсад бүртгэл үүсгэж, тус улсад албан төлөөлөгчөө илгээх, татварын тухай хуулийг мөрдөх, Нигер улсын хуульд хүндэтгэлтэй хандах зэрэг юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Твиттер платформыг хориглосноор нигер улсын эдийн засаг, нэн ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид л олон сая долларын хохирол амссан гэнэ. Учир нь хэрэглэгчдийн хувьд засгийн газраас платформын үйл ажиллагааг хориглосон ч VPN ашиглан Твиттерийг хэрэглэсээр байсан бөгөөд одоо хэдий засгийн газраас Твиттерийн үйл ажиллагааг зөвшөөрсөн ч тэд тус платформыг VPN ашиглан хэрэглэх хүсэлтэйгээ илэрхийлж байгаа гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ