2021 онд Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.доллартой тэнцэх хэмжээний криптовалют хулгайлжээ
1 сарын 14. 17:240 сэтгэгдэл2,065

Тоон баримтаас үзвэл 2021 онд Хойд Солонгосын хакерууд дор хаяж долоон удаагийн халдлагаар нийт 400 сая ам.долларын үнэ бүхий дижитал хөрөнгийг хулгайлжээ. Харин тус улсын засгийн газраас хэрэгт огт холбогдолгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл Chainalysis хэмээх блокчэйн технологи шинжилгээний компаниас боловсруулсан тайлангаас үзвэл 2020 онд Хойд Солонгосын хакерууд 4 удаа халдлага үйлдсэн бол, 2021 онд 7 удаагийн халдлага үйлдэж, үнийн дүн нь 40 хувиар нэмэгдсэн байна.

Хакеруудын хувьд халдлагаа маш олон аргаар үйлдсэн бөгөөд Chainalysis-ээс таамаглаж байгаагаар хэргийг Лазарус гэх бүлэглэл үйлдсэн гэжээ. Тийнхүү Лазарус мөнгийг хулгайлж, Хойд Солонгосын данс руу шилжүүлэхэд тэд мөнгийг угаах ажлыг хийдэг гэж үзэж байгаагаа ч хуваалцсан юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ