Хэрхэн хоёр дахь карьераа эхлүүлэх вэ?
2022, 1 сарын 17. 10:001

Та өөрийн карьертаа сэтгэл ханамжтай байдаг уу? Эсхүл та нэг л ажлаа хийсээр залхаж, бүхнийг орхиод шинээр эхлэх тухай бодож байна уу? Карьераа эхлэхдээ мэдэрч байсан тэр их эрч хүч, урам зориг тань нисэж одоод өөр зүйл туршихыг хүсэж байна уу? Тэгвэл бид танд хэрхэн хоёр дахь карьераа бий болгох талаар хэдэн зөвлөгөөг хүргэе.

Хоёр дахь карьераа бий болгох 7 зөвлөмж

Карьер сэлгэж, өөр, цоо шинэ карьер эхлүүлэх гэдэг тийм ч амархан зүйл биш. Гэхдээ та үнэхээр сэтгэл шулуудсан бол сайтар бодоод, төлөвлөөд оролдоод үзэхэд бүтэшгүй хэрэг огт биш. Тиймээс та карьераа солихоор шийдсэн бол доорх 7 аргыг хэрэгжүүлж, мөрөөдлөө бодит болгоорой.

1. Шинэ карьераасаа юу хүсэж байгаагаа тодорхойлох

Хэдий цалин, урамшуулал чухал ч гэлээ шинэ карьер төлөвлөж байх үед тэдгээрийг нэн тэргүүнд тавьж болохгүй. Харин үүний оронд шинэ карьертай чинь уялдах амьдралын хэв маяг, хүсэл сонирхол, ур чадвар болоод үнэ цэнийг авч үзэх нь чухал.

2. Цоо шинэ зүйл туршихаас бүү ай

Хэрэв та нэг л ажлаа олон жилийн турш хийж ирсэн бол өөр ажил хийнэ гэдэг үнэхээр айдас төрүүлэм байж болно. Гэсэн ч тэр айдсыг таны замд хөндөлсөх боломжийг бүү олгоорой. Үүний оронд өөрийн сэтгэл санааг бэлдэж, өөрчлөлтийг жижиг зүйлээс эхлээд үзэх хэрэгтэй.

3. “Хэтэрхий оройтсон” гэж бүү бодоорой

Хөгшин нохой ч шинэ сургуулилт сурдаг гэдэг хэлц бий. Хэрэв та хижээл насандаа хүрчхээд карьераа солихыг хүсэж байгаа бол одоо хэтэрхий оройтсон гэж бүү бодоорой.

4. Хөрвөх боломжтой ур чадваруудаа жагсаах

Хоёр дахь карьераа эхлүүлэх гэдэг анхны карьераа эхлүүлж байснаас хавьгүй амархан зүйл. Учир нь та аль хэдийнээ өөрийн гэсэн мэргэжлийн ур чадвартай, ажил хийх арга барилтай болчихсон шүү дээ. Тиймээс ажлын салбар хооронд шилжих гэж байгаа бол өөрийн хөрвөх боломжтой ур чадваруудаа жагсаагаад нэг үзээрэй. Мөн дасан зохицох, манлайлах, зохион байгуулах, багаар ажиллах ур чадвар бүх л салбарт шаардагддаг болохыг санахад илүүдэхгүй.

5. Цаашид ямар төрлийн бичиг баримтууд шаардлагатай болохыг олж мэдэх

Зарим салбарт дан ганц ажлын туршлага, боловсролын гэрчилгээ байгаад ажиллачхаж болдоггүй гэдгийг санаарай. Тэдгээрээс гадна мэргэжлийн үнэмлэх, гүнзгийрүүлсэн сургалтын сертификат зэргийг шаардах нь ч бий. Тиймээс цаашид ямар төрлийн баримт бичиг танд шаардлагатай болохыг судлах нь зүйтэй.

Жишээлбэл, бакалавр, магистрын боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, сертификат гэх мэт.

6. Өөрийн анкетаа шинэчлэх

Нэгэнт та ажлын талбараа сэлгэж, хоёр дахь карьераа бүрдүүлэхэд шаардлагатай зүйлсийг бэлдсэн бол одоо анкетаа шинэчлээрэй. Учир нь та нэг ажлаа хийгээд урт хугацаа өнгөрөөсөн хойно хуучин анкетаа илгээгээд байж болохгүй шүү дээ. Хүсвэл өөрийгөө танилцуулсан эсээ бичиж ч болно.

7. Ярилцлагад бэлдэх

Шинэ карьер эхлэх эцсийн алхам ярилцлага. Танд арвин их ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар байсан ч ярилцлагад бэлтгэлгүй орж болохгүй. Өөрт тань тавьж болох боломжит асуултуудыг тооцож, оновчтой хариулт боловсруулах нь таныг ажил хэрэгч, чадварлаг нэгэн болохыг илтгэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
1
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42