Илон Маск: Теслагийн зарим бүтээгдэхүүний төлбөрийг Dogecoin-оор хийх боломжтой боллоо
2022, 1 сарын 15. 1:480

Tесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск 14-ний өдөр тус компанийн зарим бүтээгдэхүүнийг Dogecoin криптовалютаар худалдан авах боломжтой болсныг зарлалаа.

Маск мөн өдөр өөрийн Твиттер хуудсандаа "Теслагийн бүтээгдэхүүнийг Dogecoin-оор худалдаж авах боломжтой боллоо" хэмээн жиргэжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэрээр Теслагийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа Dogecoin-оор төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлэх болно гэж мөн Твиттертээ жиргэж байсан билээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр хүүхдүүдэд зориулсан цахилгаан унадаг дугуй “Cyberquad”, бэлэг дурсгалын зориулалтаар цөөн тоогоор бүтээсэн “Cybertruck”-ны хэлбэртэй “Cyber Whistle” шүгэл гээд зарим бүтээгдэхүүнийг Теслагийн онлайн дэлгүүрээс Dogecoin-оор төлбөрийг нь хийн худалдан авах боломжтой болжээ. Онлайн дэлгүүр дээр “Cyberquad”-ыг 1220 Dogecoin, “Cyber ​​​​Whistle”-ийг 300 Dogecoin хэмээн үнэлжээ.

Криптовалюттай холбоотой мэдээ мэдээллийн CoinDesk сайтын мэдээлснээр Маск ийнхүү жиргэсний дараа Dogecoin-ийн үнэ ойролцоогоор 11 хувиар өссөн байна. 14-ний өдрийн Монголын цагаар 15:24 цагийн байдлаар Dogecoin-ийн үнэ 0.202465 доллар болсон нь 24 цагийн өмнөхөөс 18.24 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Өнгөрсөн жил криптовалютын талаар хэлсэн түүний хэд хэдэн үгнээс болж ханш огцом хэлбэлзэж байсан удаатай. Тэрээр өөрийгөө “Dogecoin-ийн эцэг” хэмээн хэлж тус криптовалютын ханш тодорхой хувиар өсч байсан бол үүний дараа Америкийн нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Dogecoin бол луйвар” хэмээн хошигносон нь ханшийг унагахад хүргэж байсан билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Тэнгисийн хүчин 6 сарын хугацаанд Ойрх Дорнодын хамгаалалтад 1 тэрбум ам.доллар зарцуулжээ
02024-4-18 1:18
АНУ болон Европын холбоо Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна
02024-4-17 11:57
Дэлхий даяар ухаалаг гар утасны нийлүүлэлт өссөн ч iPhone-ийн нийлүүлэлт 10 хувиар буурчээ
02024-4-17 7:30
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
12024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
12024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46