АНУ: Цусаа хандивласан иргэд “Super Bowl”-ын тасалбар хожих эрхтэй болно
2022, 1 сарын 15. 3:570

Америкийн Улаан загалмай нийгэмлэг иргэдийг цусаа хандивлахыг уриалан "Super Bowl”-ын тасалбар хожих эрхтэй сугалаат хөтөлбөр эхлүүлжээ.

Америкийн Улаан загалмайн нийгэмлэгээс саяхан цусны нөөц маш ховор байгааг анхааруулахын хажуугаар 1-р сарын турш цусаа хандивласан хүмүүст “Super Bowl”арга хэмжээний тасалбар хожих боломжтой сугалаат хөтөлбөр зарласнаа мэдэгджээ.

Цусаа хандивласан бүх хүмүүс “Super Bowl”-ын тасалбар хожих сугалаанд автоматаар оролцох бөгөөд ялагч нь тус арга хэмжээний тасалбараас гадна 2 талын онгоцны тийз, зочид буудлын төлбөр, 500 ам.долларын үнэ бүхий бэлгийн карт зэрэг хожих аж. Энэхүү сугалаат хөтөлбөрийг хэрэгжүүлснээр цусаа хандивлах иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгөх болно хэмээн Америкийн Улаан загалмай нийгэмлэг найдаж байгаагаа илэрхийлжээ.

“Super Bowl” нь дэлхийн хамгийн том спортын арга хэмжээний нэгд тооцогддог ба тасалбарыг олж авах нь “тэнгэрээс од шүүрэх”-тэй ижил амаргүй хэрэг хэмээн үздэг юм.

Америкийн Улаан загалмайн нийгэмлэгийн зүгээс мэдээлснээр цар тахал дэгдэснээс хойш улс орон даяар цусны донорын тоо 10 хувиар, ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын цусны донорын тоо мөн 62 хувиар буурсан талаар онцлов. Үүнээс үүдэн сүүлийн долоо хоногт зарим төрлийн цусны нөөц нэг хоног ч хүрэхгүй болтлоо буурсан нь эмнэлгүүдэд цусыг хязгаарлагдмал нийлүүлэхэд хүргэжээ.

Америкийн Улаан загалмайн нийгэмлэгийн Лос-Анжелес дахь салбарын хэвлэлийн төлөөлөгч Рахима Шоаиб Яздани "Цусны нөөц үнэхээр анхаарал хандуулахуйц түвшинд хүрээд байна. Одоогийн нөхцөлд хэнд цус сэлбэх, хэн нь хүлээх вэ гэдгийг эмч нар шийдэх хэмжээнд хүртлээ багассан” хэмээн анхааруулжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41