Индонезийн Ява арал дээр 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022, 1 сарын 16. 0:351

14-ний өдөр Индонезийн Ява арлын баруун өмнө зүгт орших Бантон мужийн эрэгт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас хоёр хүн бэртэж, гэр байшин болон сургууль зэрэг 900 гаруй барилга эвдэрч сүйдсэн байна.

Жакарта хот орчимд хүчтэй доргилт мэдрэгдсний улмаас олон иргэд барилга байшингаас яаравчлан гарсан ба азаар хүний ​​амь эрсдээгүй нь батлагдсан байна.

Бантон мужийн гамшгаас хамгаалах газрын 15-ны өглөөний 8 цагийн байдлаар гаргасан мэдээллээр, Пандегле, Лебак, Серанг зэрэг 147 тосгонд 861 байшин, 25 сургууль, 14 эрүүл мэндийн төв, 4 сүм хийд, төрийн 4 албан газар эвдэрч сүйдсэн гэв. Үүнээс 170 орчим барилга, байшингууд их хэмжээгээр эвдэрсэн байна. Баруун Ява мужийн Богор, Сукабуми хотын зарим барилгуудад мөн их бага хэмжээгээр эвдрэл гэмтэл учирчээ.

 

Албаны хүний хэлж буйгаар “Хохирлын хэмжээг хараахан эцэслэн тогтоогоогүй байгаа ба азаар хүний ​​амь нас эрсдээгүй ч барилгын нурангид 2 хүн дарагдаж бэртсэн нь тогтоогдсон” гэв. Газар хөдлөлтийн улмаас нүүлгэн шилжүүлсэн иргэдийн ихэнх нь 15-ны өглөө буцаж харьсан байна.

АНУ-ын Геологийн албаны зүгээс тухайн үед мэдээлснээр, орон нутгийн цагаар 14-ний өдрийн 16:05 цагийн орчимд Ява арлын Бантон мужийн Лабуан хотоос баруун өмнө зүгт 88,6 километрийн зайд 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдэгдэж байсан юм.

Тус улсын Цаг уур, геологийн агентлагийн зүгээс мэдэгдэхдээ энэ удаагийн газар хөдлөлтийн хүч 6.7 магнитуд ба газар хөдлөлт болсноос хойш мэдрэгдсэн хамгийн хүчтэй чичиргээ 5.7 магнитуд байсан гэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Мядаг
66.181.161.78
   /
2022, 1 сарын 16. 10:42

Мэдээллийг цаг тухайд ньдамжуулж байгаад баярлалаа

Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47