Evergrande группын охин компани цахилгаан автомашины масс үйлдвэрлэлийг эхлүүлжээ
2022, 1 сарын 16. 2:422

Дампуурлын ирмэг дээр байгаа Хятадын Hengda (Evergrande) группын охин компани болох Hengda Motors цахилгаан машины масс үйлдвэрлэл эхлүүлжээ.

Хятадын "China Maeil Economic Daily" орон нутгийн сонины 14-ний өдөр мэдээлснээр, Hengda Motors саяхан Тяньжин хот дахь үйлдвэртээ “Hengсhi 5” нэртэй спорт загварын суудлын автомашиныг (SUV) анх удаа массаар үйлдвэрлэж буй бичлэгийг нийгмийн сүлжээний Weibo хуудсанд нийтэлжээ.

“Hengchi 5” нь тус компанийн массаар үйлдвэрлэж эхэлж буй анхны цахилгаан автомашины загвар бөгөөд үнийг 200,000 юань буюу түүнээс багаар тогтоох төлөвтэй байна. Ингэснээр цахилгаан автомашины зах зээлд тэргүүлэгч Хятадын Nio, XPeng, Rioto компаниудын бүтээгдэхүүний дундаж үнэ 300,000 юань байдагтай харьцуулахад үнийн хувьд өрсөлдөх чадвар илүү байна хэмээн үнэлэгдэж байгаа юм.

Шанхай дахь Cheng Lei бизнесийн зөвлөх фирмийн шинжээч Эрик Хан "Хэрвээ “Hengchi 5” загвар борлуулалт сайтай байх аваас бизнесээ үргэлжлүүлэхийн тулд хэдэн сарын турш хичээж буй Hengda группын хувьд хонгилын үзүүрт гэрэл тусах болно" гэж хэлэв.

Гэвч Хятадын цахилгаан автомашины зах зээлд хожуу хөл тавьсан Hengda Motors компани зах зээлд амжилттай байр сууриа эзлэж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Учир нь толгой компанийн одоогийн нөхцөл байдал сөргөөр нөлөөлж болзошгүй. Hengda группын захирал Шү Жайн 2019 онд 2 тэрбум долларын хөрөнгөөр ​​Hengda Motors компанийг байгуулан цахилгаан автомашины зах зээлд хөл тавьсан билээ. Энэ үеэс хойш орон нутгийн захиргаанаас ч хөрөнгө оруулалт татан бизнесээ эрчимжүүлж 2025 он гэхэд Хятад болон гадны орнууд дахь үйлдвэрүүддээ жил бүр 1 сая гаруй цахилгаан машин үйлдвэрлэх зорилт тавиад байсан юм. Гэвч толгой компани нь өрийн хямралд орсны улмаас масс үйлдвэрлэл анх төлөвлөж байснаас хойшлогдсон байна.

Салбарын эх сурвалжийн мэдээлснээр, толгой компанийн зүгээс Hengda Motors компанийг байгуулагдсан цагаас хойш цахилгаан автомашин үйлдвэрлэх төсөлд 29.4 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн гэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Мудаг
66.181.161.78
   /
2022, 1 сарын 16. 10:55

Мэдээ таалагдлаа

192.82.90.211
   /
2022, 1 сарын 16. 18:04

Ацаараа таалагддаг юм

0 0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00