Netflix Хойд Америкт үйлчилгээний төлбөрөө нэг жил гаруйхны дараа дахин нэмэгдүүлжээ
2022, 1 сарын 17. 0:540

Стриминг үйлчилгээний дэлхийн хамгийн том Netflix компани АНУ, Канад улсуудад хамгийн сүүлд үйлчилгээний төлбөрөө нэмснээс жил гаруйхны дараа дахин нэмжээ.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 15-ны өдөр мэдээлснээр, Netflix компани Хойд Америкийн хэрэглэгчдийнхээ сарын үйлчилгээний төлбөрийг 1-2 ам.доллараар нэмэгдүүлсэн тухай онцлов.

Хоёр хэрэглэгч зэрэг ашиглах боломжтой стандарт үйлчилгээний төлбөр АНУ-д 1,50 ам.доллараар өсөж, 15,49 ам.доллар болжээ. Харин Канад улсад стандарт үйлчилгээг 16.49 канад доллар болгож өсгөсөн байна. Мөн үндсэн болон премиум багцын сарын төлбөрийг ч нэмэгдүүлжээ. Ингэснээр хамгийн сүүлд 2020 оны 10-р сарын сүүлд төлбөрөө нэмснээс хойш нэг жил хоёр сарын дараа дахин Хойд Америкийн хэрэглэгчдийн үйлчилгээний төлбөрийг нэмж буй нь энэ юм.

Netflix компани нь дэлхий даяар 213.5 сая хэрэглэгчтэй бөгөөд үүний 74 сая нь АНУ, Канадын иргэд юм.

Стриминг зах зээлд өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед Netflix компани ч контентын хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх үүднээс үйлчилгээний төлбөрөө нэмэгдүүлсэн хэмээн Ройтерс агентлаг мэдээлэв.

CNN сувгийн мэдээлж буйгаар “Netflix компанийн зүгээс шинээр бүтээх контентод зориулж олон тэрбум доллар төсөвлөж байгаа бөгөөд шинэ хэрэглэгч татах нь улам хэцүү болсоор байгаа энэ үед үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэх нь орлого ашгаа ихэсгэх хялбар арга юм" гэж тодлтгожээ.

Харин компанийн зүгээс мэдэгдэхдээ "Бид олон төрлийн чанартай контентын сонголтыг хэрэглэгчиддээ зогсолтгүй санал болгох үүднээс төлбөрөө шинэчилж байна” хэмээсэн байна.

Америкийн хөрөнгө оруулалтын зөвлөх компани болох Evercore ISI-ын дүгнэж байгаагаар Netflix компани нь тухайн салбарынхаа зах зээлийн үнэ тодорхойлогч болоод байгаа бөгөөд өмнө нь үйлчилгээний төлбөрөө нэмэгдүүлэхэд ч хэрэглэгчид ямар нэгэн асуудал үүсгэлгүй хүлээн авч байсан гэв.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47