Хойд Солонгос 24 сарын дараа анх удаа Хятадтай хиллэдэг хилээ нээжээ
2022, 1 сарын 17. 1:430

Хойд Солонгос болон Хятад улсууд өөрсдийн хиллэдэг хилээ хааснаас хойш 24 сарын дараа анх удаа Хойд Солонгосын ачааны галт тэрэг Хятад руу нэвтэрчээ.

Хойд Солонгосын ачааны галт тэрэг хилийн бүс болох БНАСАУ-ын Синуйжү хотоос хөдөлж, 16-ны өдрийн өглөөний 09:10 цагийн орчимд Хойд Солонгос, Хятадыг холбосон Жо Жун Вүү гүүрээр гарч Дандонг хотыг зорьжээ.

Хойд Солонгосын эх сурвалжуудын мэдээлснээр, тус галт тэрэг 17-ны өдөр яаралтай тусламжийн хэрэгсэл ачин Хойд Солонгос руу буцах төлөвтэй байгаа гэв. Ким Жон Уны зөвшөөрлөөр хөдөлсөн уг ачааны галт тэрэг яаралтай шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл болоод өдөр тутмын хэрэгцээт барааг Хятадаас ачаалан буцах нь тодорхой болоод байна.

Хятадын зүүн хойд бүс нутгийн цар тахлын дэгдэлт намжихын хэрээр 2 улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төмөр зам ашиглан хуурай замын худалдааг сэргээх талаар хэлэлцээ хийсэн боловч цар тахал дахин тархсан тул энэхүү шийдвэр цуцлагдаад байсан юм.

Хойд Солонгос, Хятадын хоорондох хуурай замын худалдаа үүгээр бүрэн сэргэж буй эсэх нь хараахан тодорхойгүй хэвээр байна. Гэвч албан ёсоор бараа материал солилцож эхэлснээс харахад Хойд Солонгос аажмаар хилээ нээж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45