Google оффисоос ажиллах ажилтнуудаа долоо хоног бүр цар тахлын шинжилгээнд хамрагдахыг шаарджээ
2022, 1 сарын 17. 2:110

Дэлхийн хэмжээний технологийн Google компанийн зүгээс өөрийн ажилтнууд төдийгүй компанийн оффисоор нэвтэрч буй бусад бүх хүмүүсийг долоо хоног бүр Ковид-19 цар тахлын шинжилгээ өгсөн байхыг шаардах болжээ.

АНУ-ын өргөн нэвтрүүлгийн CNBC сувгийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 14-ний өдөр Google компанийн АНУ дахь оффис, байгууламж руу нэвтэрч буй хүн бүрээс долоо хоногийн дотор өгсөн цар тахлын шинжилгээний хариутай байхыг шаардах болсон байна. Мөн албан тасалгаанд байгаа үедээ амны хаалтыг заавал зүүх ёстой гэжээ.

Учир нь сүүлийн үед тус улсад цар тахлын шинэ хувилбар болох Омикроны тархалт ноцтой хэмжээнд хүрсэнтэй холбоотой юм. Бусад томоохон компаниудтай харьцуулахад Google компани нь илүү чанга хатуу хорио цээрийн арга хэмжээ авч байгаа нь анхаарал татаж буй юм. Өнгөрсөн сард л гэхэд уламжлалт байдлаар оффисоос ажиллах төлөвлөгөөг хойшлуулсны зэрэгцээ цар тахлын вакцинжуулалтад заавал хамрагдахыг ажилтнууддаа үүрэгдэж, уг шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд цалингаас хасах, бүр цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Segye

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00