Цар тахлын вакцинд хамрагдаагүй Новак Жокович Австралийн нээлттэй тэмцээнд 3 жил оролцох эрхгүй болжээ
2022, 1 сарын 17. 3:061

Дэлхийд чансаагаараа нэг дүгээрт эрэмблэгддэг өдгөө 35 настай Сербийн теннисчин Новак Жокович Австралийн засгийн газрын эсрэг виз цуцалсан гэх шалтгаанаар мэдүүлсэн хоёр дахь удаагийн нэхэмжлэлдээ ялагдал хүлээжээ. 17-ны орой Австралийн нээлттэй тэмцээнд эхний тоглолтоо хийх ёстой байсан Жоковичийн тус тэмцээнд оролцох эрхийг гурван жилээр хасчээ.

"Австралийн дээд шүүхийн гурван шүүгч Австралийн засгийн газрын зүгээс түүний визийг цуцалсны эсрэг Жоковичийн давж заалдсан гомдлыг санал нэгтэйгээр хэрэгсэхгүй болгосон" тухай Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлэв. Шийдвэрт Жоковичийг Австралиас албадан гаргах, мөн ирэх гурван жилийн хугацаанд хилээр нэвтрэхийг хориглох зэрэг шийдвэрүүд багтсан ба Жокович тэр шөнөдөө Дубай руу нисэх онгоцоор Австралиас гарсан байна.

Австралийн Цагаачлалын хэрэг эрхэлсэн сайд Алекс Хоук 14-ний өдөр Жоковичийн визийг цуцалсан шийдвэрийхээ талаар тайлбар хийхдээ "Жоковичийн визийг хүлээн зөвшөөрч хилээр нэвтрүүлэх нь вакцины эсрэг үзлийг нэмэгдүүлж, Австралийн нийгэм болоод эрүүл мэндийн салбарт эрсдэл учруулах болно" гэжээ. Мөн тэрээр өнгөрсөн сард цар тахлын халдвар авсан хэдий ч олон нийтийн арга хэмжээнд амны хаалтгүй оролцож, иргэдтэй зургаа авахуулснаар барахгүй Австрали улсын хилээр нэвтрэх анкетан дээрх “Сүүлийн 2 долоо хоногт өөр улс руу аялсан эсэх” гэсэн асуумж дээр "үгүй" гэж худал хариулсан гэх мэт асуудлыг харгалзан үзэж Австралийн засгийн газрын зүгээс Жоковичын визийг цуцлах шийдвэрийг гаргасан гэжээ. Цар тахлын эсрэг вакцинд хамрагдалгүй Австралийн нээлттэй тэмцээнд оролцохоор тус улсад ирсний дараа түүнийг хилээр нэвтрэхийг хориглоод байсан юм. Тэрээр вакцинд хамрагдаагүй шалтгаанаа эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн тайлбарласан хэдий ч түүнийгээ батлах хангалттай нотлох баримтыг үзүүлж чадаагүй аж.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52